|
Видео

Шинэ мэдээ

Улаанбаатарт Хятадын туг мандах ёстой гэж хэлсэн Роберт Куок “Энержи ресурс”-ээр халхавч хийн Тавантолгойд орж ирэх үү?

 

Тавантолгойн 51 хувь хуулиараа төрийн мэдэлд үлдэх учиртай. Гэтэл үндэсний хэмээх тодотголтой, уг чанартаа бол харийнхантай түншилж ирсэн  MCS-ийнхэн төрийн мэдлийн 51 хувьд эзэн суухаар боллоо гэх мэдээлэл гарах болов. Тэгэхээр одоо бид  Монголиан Майнинг Корпорацийн ард байдаг гадныхны ашиг сонирхлын асуудалд дахин анхаарал хандуулах хэрэгтэй болж таарч байна. Тухайлбал, "Керри” группыг үндэслэгч, дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 61 дүгээрт бичигддэг Роберт Куок хэмээх 90 дөхсөн хужаа өвгөн Монголиан Майнинг Корпорацийн эздийн нэг гэгддэг билээ. 100 жилийн өмнө Хятадын Фужиань мужаас цагаачлан ирсэн хятад хүний хүү тэрбээр Малайзын хамгийн баян хужаа гэх тодотголтой. Өдгөө Хонгконгд амьдардаг. 1961 оноос эхлэн Энэтхэгийн Засгийн газартай хүч хавсран авсан хямдхан элсэн чихрийг үнэ өсгөн борлуулж анхныхаа том мөнгийг хийж байсан тэрбээр  өдгөө Малайзийн элсэн чихрийн зах зээлийн 80 хувийг хянаж, дэлхийн нийт үйлдвэрлэлийн 10 хувийг атгадаг. Тэгвэл түүний замналаас үлгэр дууриал авч ирсэн MCS групп 2000 оноос хойш зарлагдсан нийт тендерийн 84 хувийг авсан байдаг.

d51d8f80f44dbd0ebig

Роберт Куокийн мэдэлд Хятадын "China`s Citic Pacific” группын 12.5 хувь, Малайзийн телевизүүдийн 18 хувь, Францын элсэн чихрийн "Sucden Кеrri International” компаний 30 хувь, дэлхийн өдөр тутмын хамгийн том хэвлэлийн нэг "South China Morning Post” сониныг эзэмшдэг "News Corp.” компаний 35 хувь, Германы Гамбургт төвтэй нефтийн компаний 67 хувь, дэлхий даяар сүлжээтэй "Shangri-La” зочид буудлууд жилд 200 орчим сая долларыг түүн рүү урсгадаг бол Монголын MCS-ч түүний угжнуудын нэг гэхээр бас овоо нэгэн. Тэрбээр улс төрийг капиталчлах(санхүүжүүлэх) замаар удирдаж болно гэж сургадаг. Хонгконг, Макаог эх газрын Хятадтай нэгтгэх үйлст онцгой гавъяа байгуулсан гэж БНХАУ-ын төрийн дээд одон медалиар шагнагдсан. "Хонгконг, Макаогийн дараа Тайпэй, Улаанбаатарт хятадын туг мандах ёстой” хэмээх алдарт үгээ Хонгконгийг нэгтгэсэн баярын дайллага дээр хэлж байсан нэгэн.

Түүнчлэн Ройтерс агентлаг Хонгконгийн биржид бүртгэлтэй хамгийн анхны Монгол компани "Mongolian Mining Corp” нь коксжих нүүрсний олборлолт явуулдаг "QGX Coal” компанийг 464 сая ам.доллараар худалдаж авахаар тус компанийн дийлэнх хувийг эзэмшдэг "Kerry Group”-тэй тохиролцсон талаар,  "Kerry Group” нь 2008 онд "QGX”-ийн 90 хувийг 259 сая ам.доллараар худалдан авч байсан бизнесмэн Роберт Куокийн холдинг компанийн салбар хэмээн мэдээлж байсныг эргэн сануулахад гэмгүй. Тэгэхээр Монголын толгой компанид том оролцоотой тэрбумтан  хужаа өвгөн  болоод монголын тэрбумтан хоёрын хооронд нарийн ширийн холбоо байдаг гэх мэдээлэл гарч байсан байдаг.

Уг нь Энержи ресурс, Шинхуа, Сумитомотой хамт 49 хувь дээр орж ирэх тухай л бид ярьж байсан. Гэтэл ингээд 51 хувьтай холбоотойгоор яригдаж эхэлж байгаа нь анхаарал татсан асуудал юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler