|
Видео

Шинэ мэдээ

Австралид террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг таслан зогсоожээ

Австралид террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг таслан зогсоожээ

 

Зул сарын баярын өдөр Мельбурн хотод террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг Австралийн цагдаа нар таслан зогсоолоо.

Өнөө өглөө үүрээр явуулсан ажиллагааны явцад таван этгээдийг баривчилсан гэж Мельбурн хотын Цагдаагийн газрын дарга Грахам Эштон мэдэгдэв.

Сэжигтнүүд тэсрэх бөмбөг дэлбэлж, хутга, гар буу зэргийг ашиглан халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэж тэрбээр хэлээд "одоо олон нийт айх аюулгүй” гэлээ.

Таван сэжигтний дөрөв нь Австралид төрж, Ливанд өссөн 20 орчим насны залуучууд бол нэг нь египет гаралтай, Австралийн иргэн аж.

Албаны хүний хэлснээр, эдгээр сэжигтэн нь "Лалын улс” цэрэгжсэн бүлэглэлийн суртал нэвтрүүлгийн нөлөөгөөр "хэт давруу үзэл”-д автжээ.

 Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler