|
Видео

Шинэ мэдээ

Лалын дайчид террор үйлдэхээр зэхэж байгаа аж

Лалын дайчид террор үйлдэхээр зэхэж байгаа аж

 

Нидерландын нууц албаны тооцоолсноор, Европт террорын ажиллагаа үйлдэхээр зэхэж буй лалын 80 хүртэл тооны дайчин байж болох юм гэж тус албаны төлөөлөгч мэдэгдсэн байна. Тэдэнд Сири, Ирак руу явалгүйгээр Европын орнуудад байж, халдлага үйлдэхэд бэлтгэх заавар өгсөн тухай мэдээ бас байна гэж Ассошиэйтед пресс агентлаг бичжээ.

"Исламын улс” бүлэглэлийнхэн Европт террорын ажиллагаа үйлдэхээр бэлтгэж байна гэж Нидерландын терроризмтай тэмцэх үндэсний зохицуулагч Дик Скооф хэлсэн байна. Түүний мэдээлснээр, одоо Европын орнуудад 60-аас 80 хүртэл тооны террорист байгаа ажээ. Тус тивийн байдлыг тогтворгүй болгохын тулд террорын ажиллагаа үйлдэх нь тэдний зорилго болж байна. Энэ хүмүүст Ирак, Сирид очихгүй байх заавар өгсөн бөгөөд чухамхүү тиймээс эдгээр оронд ИУ бүлэглэлийн талд байлдаж байгаа европын иргэдийн тоо нэмэгдэхгүй байгаа юм гэж Скооф онцлон тэмдэглэжээ.

Түрүүнд нь Нидерландаас арабын орнууд руу 249 террорист явж, 190 нь одоо болтол тэндээ байгаа нь тодорхой байна. Олон талын эх сурвалжийн мэдээгээр, одоо европын 4-өөс 5 мянга хүртэл тооны иргэн террористуудтай нийлээд байгаа ажээ.

С.Инда

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler