|
Видео

Шинэ мэдээ

Москвад террорист ажиллагаа явуулахаар төлөвлөж байжээ

ОХУ-ын Терроризмтай тэмцэх хороо өчигдөр нийслэл Москва хотод террорист ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан хэсэг залуусыг баривчилсан тухайгаа мэдээлжээ. Гэхдээ одоогоор хүмүүсийн тоо болон ямар үйл ажиллагаа явуулж байгаад баривчлагдсан талаарх дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй  байна.

Орон нутгийн мэдээллийн агентлагууд тус хороо мөрдөн шалгалт явуулсаны дүнд террорист ажиллагаа төлөвлөж байсан бүлэг этгээдүүдийг Москва хотын баруун этгээдээс баривчилсан гэж дамжуулж байгаа юм.

ОХУ-ын ТАСС агентлагын мэдээлж буйгаар мөрдөгчид сэжигтнүүдийн байшингаас ойролцоогоор дөрвөн кг гар хийцийн тэсрэх бөмбөг олжээ. Улмаар тус барилгын 120 оршин суугчийн нүүлгэн шилжүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Б.Даваа

Эх сурвалж: www.mminfo.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler