![]() |
Хөгжлийн банкнаас авсан зээлийн 90 хувь нь асуудал дагуулжээ
УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах санал хураах үед Хөгжлийн банкны асуудлыг нэн яаралтай, хаалттайгаар хэлэлцэх саналыг УИХ-аас гаргасан ч Ардчилсан намын бүлгийн зүгээс завсарлага авах санал гаргав. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж " Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн бүхий 200 хуудас дүнг Ардчилсан намынханд танилцуулаагүй. Хөгжлийн банкны дүрмийн санг 1 их тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх гэж байгаа нь ямар учиртай юм бэ гэдгийг шийдвэрлэхийн тулд энэ асуудлыг нээлттэй хэлэлцэх ёстой. Завсарлага авах саналтай байна” хэмээсэн юм. Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Хөгжлийн банкны өр, авлагын асуудал одоо болтол тодорхойгүй байна. Хэн ямар авлага, өглөгийн тооцоог хийх гээд байгаа нь тодорхойгүй байгаа. Хөгжлийн банкны дүрмийн санг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх гэж байгаагийн цаана 600 тэрбум нь өглөг, авлагын зөрүү юу. Хэн ууж, идсэнийг тодорхой болгоё гэж байгаа юм бол нээлттэй хэлэлцэх ёстой. АН-ын бүлэг мэдээлэл авч, мэдээлэлтэй танилцмаар байна. Ямар зээлүүд муу гээд эрсдлийн сангаас хасч байгааг мэдэх эрхтэй” хэмээсэн.
Харин Д.Тэрбишдагва гишүүн " З.Нарантуяа гишүүнтэй санал нэг байна. Хөгжлийн банкнаас гаргасан зээлийн 14 хувь нь чанаргүй, 70 хувь нь хугацаа хэтэрсэн боүлж таарлаа. Хөгжлийн банкнаас авсан зээлийн 90 хувь нь асуудал дагуулжээ. Тиймээс энэ талаарх мэдээллийг Хөгжлийн банкныхан Ардчилсан намын бүлэгт өгч танилцуулах ёстой” гэсний дараа Хөгжлийн банкны асуудлыг үдээс хойш хэлэлцэхээр болсон юм.
У.Жанцан
Цензургүй.мн