|
Видео

Шинэ мэдээ

Сати Казанова-оросын эстрадын алмас эрдэнэ

	

Сати Казанова-оросын эстрадын алмас эрдэнэ

Манай өнөөдрийн хөгжмийн хөтөлбөрийн баатар бол эстрадын алдарт дуучин, оросын шоу бизнесийн сайхан бүсгүйчүүдийн нэг-Сати Казанова юм.

Манай өнөөдрийн хөгжмийн хөтөлбөрийн баатар бол эстрадын алдарт дуучин, оросын шоу бизнесийн сайхан бүсгүйчүүдийн нэг-Сати Казанова юм. Түүний бүтэн нэр нь –Сатаней билээ.

Өөрийн гоо үзэсгэлэн, цэцэн цэлмэгээрээ алдаршсан адыгейн дарь эхийг ийнхүү нэрлэдэг байжээ.

Тэрээр Хойд Кавказын Кабардино-Балкарын нийслэл Нальчик хотод төрж, урлагийн сургуулийн дуулаачийн ангид суралцсан юм. Түүний дуучин болох хүслийг аав нь байнга дэмждэг байжээ. Учир нь их сайхан хоолойтой тэрбээр өөрийн авьяасаа хэрэгжүүлж чадаагүй байна.

Иймээс тэр охиноо Гнесиныхны нэрэмжит Оросын хөгжмийн академийн эстрад-жааз дуулаачийн ангид элсэхээр Москва явахад нь зөвшөөрчээ. Уг академийн оюутан болсон Казанова телевизийн «Фабрика звёзд» анхны төслийн шалгаруулалтыг амжилттай давж, энд «Фабрика» нэртэй сэтгэл татам охидын хамтлагийн нэг гоцлол дуучин болохоос татгалзаж чадаагүй юм.

Хэдийгээр энгийн, түвэггүй дуунуудтай ч уг хамтлаг шууд л нэлээд их шүтэн бишрэгчидтэй болжээ. Хамтлагийн анхны алдартай «Про любовь» гэдэг дуу…

Сати Казанова жүжигчин болох өөрийн нандин мөрөөдлөө биелүүлэхийн тулд «Фабрика» хамтлагийн бүрэлдэхүүнд концертын үйл ажиллагаагаа театрын урлагийн Оросын академийн сургалттай хослуулж байлаа.

2010 онд гоцлол дуугаар карьераа үргэлжлүүлэхийн тулд 8 жил ажилласан «Фабрика» хамтлагаа орхисон юм. Тэрээр хөгжмийн материалыг сонгохдоо илүү чөлөөтэй байж, аль болох өөрийгөө илүү сорьж туршихыг хүсчээ.

Удалгуй Сати Казанова олны өмнө санамсаргүй шинэ жаазын дуучны дүрээр гарч ирсэн юм. Ардын аялгуунууд болон дэлхийн алдартай бүтээлүүдийг Сати Казанова гоцлон дуулж алдартай жааз хөгжимчдийн хамтаар «S.A.T.I. Acoustic Band» төсөл бий болгожээ.

Телевизийн 1-р сувгаар явагдсан шоу-бизнесийн оддыг дууриан үзүүлсэн «Один в один» хөтөлбөрт оролцсон нь дуучинг илүү алдаршуулсан юм. Телевизийн энэ төсөлд Сати Казановагийн жүжигчний авьяас илэрч, түүний өөр дүрд хэрхэн хувирч, дууриах чадвартай болох нь харагдсан билээ.

Хэрэв хүн ямар нэгэн зүйлийг маш ихээр хүсэх юм бол дэлхий ертөнц өөрөө мөрөөдөлд чинь туслах болно гэдэгт Сати Казанова итгэдэг юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler