| |
Видео
Шинэ мэдээ
Ард түмний дүгнэлт сөрөг хүчнийхээс зөрж байна
Өнгөрөгч долоо хоногт Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг
Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсэн
юм. Данхар бүтцийг цомхон болгох энэхүү өөрчлөлттэй зэрэгцэн улс
төрийн нам, иргэний хөдөлгөөнүүд дахин хөдөлгөөнд орж эхэллээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн
У.Хүрэлсүхийн удирдлагад байдаг гэх Т.Аюурсайхан гэх залуугийн
даргалдаг МАН-ын дэргэдэх Шинэчлэлийн хороо Ерөнхий сайд
Н.Алтанхуягийг огцруулах санал асуулга явуулж эхлэв. Тэрбээр,
хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд гэр барин санал асуулга явуулж байна.
Албан тушаалаас буусан энэ дөрвөн жил тэдэнд тэвчиж боломгүй санагдаж,
хэлмэгдсэн юм шиг бодол төрүүлсэн бололтой. Энэ мэт намрын чуулганы
нээлттэй зэрэгцэн иргэний хөдөлгөөн, улс төрийн намуудын улстөржилт
шантааж, албан тушаал горилсон элдэв янзын жагсаал идэвхжлээ. Зарим нэг
хэнээтэй нөхдүүд телевиз, сонины редакци руу "заналхийлсэн” өнгө
аястай мэдэгдэл илгээж бидний жагсаалыг ирж сурвалжил, тэгэхгүй бол
тусгай зөвшөөрлийг чинь цуцлуулна, хаалтын гэрээ хийсэн юм байна гэж
ард түмэнд ойлгуулна гэх мэтийн бичиг шидэж улстөржиж байна. Тэд ард
түмний өмнөөс гэж ярих дуртай.
Ард түмэн огцруулахыг шаардаж байна. Ард түмний хүслээр хэмээн ярих ч өөрсдийнхөө үзэл бодлыг тулган хүлээлгэх гэдэг нь үнэн. Ард түмэн харин тэднээс тэс өөр бодолтой байдаг. Тэгэхээр ард түмний санал бодлыг хэрхэн сонсох вэ гэдэг асуудал урган гарна. Өнөө цагт иргэд юу хүсч, ямар шийдвэр гаргахыг хүлээж байна вэ гэдэг асуудлыг маш амархан шийддэг болсон. Фэйсбүүк, твиттер, интернэт, үүрэн телефоны санал асуулгаас гадна мэргэжлийн судалгааны байгууллага, мэдээллийн сайтуудын явуулж байгаа санал асуулга худлаа байдаггүй, бүрэн бус бодитой гардаг. Ард түмний өмнөөс яригчдын албан бичгээс ялгаатай нь судалгаанд ямар хорооны хэн гэж иргэн оролцсон, хэдэн хүнийг сонгосон бэ гэдгээрээ ялгаатай. Санаатай цуглуулсан намын гишүүдээс илүүтэй санамсаргүй байдлаар, эсвэл өөрөө сайн дураар сайтын санал асуулгад оролцсон нь жин дарах нь тодорхой юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л өнгөрсөн хаврын чуулганаар МАН-ынхан ард түмэн давхар дээлээ тайлж, Засгийн газрыг огцрохыг шаардаж байна хэмээн баахан улстөржсөн.
Харин нөгөө талд Монголын топ тэргүүлэгч сайтууд иргэдээс санал асуулга авч, судалгааны байгууллагууд ч нэгдсэн байдлаар дүнгээ гаргахад улс төрийн тогтвортой байдал буюу Засгийн газрыг хөдөлгөөнд оруулах нь улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэсэн байр суурийг судалгаанд оролцогчдын 70 орчим хувь нь баримталсан гэсэн дүн мэдээ гарч байсан билээ. Энэ удаад ч нэг талд ард түмний нэр барьсан улс төрийн намууд Ерөнхий сайдыг огцруулахаар өргөх бичиг барьж, нөгөө талд судалгааны байгууллагууд өнөөгийн улс төрийн амьдралд хэн нь жинхэнэ улстөрч, хэн илүү ажил хийгээд байгааг тодруулжээ. Тэдний дүн нь мэдээж эсрэг тэсрэг гарна. Намын хэдэн гишүүдээсээ авсан улс төрийн намын судалгаагаар хамгийн муу улстөрчөөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, цаашлаад улс төрийн намуудын лидерүүдэд таалагдаагүй хүмүүс шалгарчээ.
Нөгөө талд судалгаа шинжилгээний "Эс Ай Си Эй” компани Нийгмийн хөгжлийн нэгдсэн хүрээлэнтэй хамтран "Нийгэм, эдийн засаг, улс төрийн өнөөгийн байдал, олон нийтийн санаа бодол” сэдэвт судалгааг улсын хэмжээнд хийж, шилдэг 10 улстөрчийг шалгаруулсан байгаа юм. Судалгааны дүнгээс харахад өнөөх сөрөг хүчний хамгийн муугаар нэрлэж байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар эхний хоёр байрт орж араас нь Оюутолгойн эсрэг тууштай тэмцэл өрнүүлж буй УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Байгаль орчны салбарт чамлахааргүй амжилт гарган, улс төрд хэдийнэ бэлтгэгдсэн С.Оюун, хууль зүйн салбарын шинэчлэлийг эхлүүлэн хэрэгжүүлж буй Х.Тэмүүжин нар орсон байна. Мөн Их эвслийн Засгийн газрыг тэргүүлж байсан С.Баяр яах аргагүй шилдэг улстөрчдийн нэгээр шалгарсан байгаа юм. Энд ямар нэг улс төрийн зорилго алга гэдэг нь дээрх жагсаалтаас харагдаж байгаа юм.
Нэг намд үйлчилдэг байсан бол Шинэчлэлийн Засгийн газрын хийж байгаа ажил, Оюутолгой, үйл ажиллагааны эсрэг тууштай тэмцэгч С.Ганбаатар шилдэгт багтах уу гэдгийг бодох л учиртай. Судалгааны байгууллагууд мөн сүүлийн гурван Засгийн газрын үйл ажиллагааг харьцуулан дүгнэх судалгаа авчээ. Өмнөх болон одоогийн Засгийн газруудын үйл ажиллагаанд өгсөн иргэдийн дүгнэлтээр Н.Алтанхуягийн ахалсан Шинэчлэлийн Засгийн газар 21.4 хувь, С.Баярын Засгийн газар 18.2 хувь, С.Батболдын тэргүүлсэн танхим 17.7 хувийн оноог цуглуулсан байна. С.Баярын Засгийн газрын үед уул уурхай, нийгмийн халамж, мал аж ахуй, газар тариалангийн бодлогууд сайн хэрэгжсэн гэсэн үнэлэлт авсан бол С.Батболдын Засгийн газрын үед эдийн засгийн өсөлт 17 хувьтай гарч, мөн л уул уурхайн салбар нийгмийн халамжийн бодлого сайн хэрэгжсэн гэсэн үнэлгээг авчээ.
Тэгвэл Н.Алтанхуягийн Засгийн газар дэд бүтэц, үйлдвэржилт, барилга бүтээн байгуулалтын салбарт түлхүү хөгжиж байна гэсэн байна. Мөн авлига, хүнд сурталтай тэмцэх ажил Н.Алтанхуягийн Засгийн газрын үед сайн хэрэгжиж байна гэж иргэд үзжээ. Судалгаанд оролцогчид аль Засгийн газар юугаараа илүү вэ гэдгийг хамгийн сайн мэдэрч чаджээ. С.Баярын таван төгөлдөршил, Атрын гуравдугаар аяныг Н.Алтанхуяг сайд хийж чадахгүй. Сү.Батболдын үед тэнгэрт гарч байсан эдийн засгийн өсөлтийг өнөөдөр мөрөөдөөд ч ирэхгүй. Харин Н.Алтанхуяг сайдын үед хийгдэж байгаа их бүтээн байгуулалт, дэд бүтэц, үйлдвэржилтийн их эрин үеийг Сү.Батболд, С.Баярын хэн нь ч хийж чадаагүй учраас 21.4 хувийн араас тэгтлээ хэрүүл хийж, улс төрийн шоу болгох шаардлагагүй юм.
Үнэн гэдэг хэзээд ч гашуун байдаг. Ажил хийж байгааг нь харлуулж, улс төрийн тогтворгүй байдлыг хүсэх нь сөрөг хүчний хийдэг ажил биш. Үнэхээр л ард түмний төлөө ажиллахыг хүсч байгаа бол ард түмэн биднийг хэрхэн дүгнэж вэ, бид тэдний үнэлэлт дүгнэлтээс юуг сурах ёстой, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуягаас юугаараа дутуу юм бэ гэдгээ одоо эргэж харан нягтлах учиртай. Эхний тавд багтаж чадаагүй алдаагаа өөрсдөөсөө эрэх учиртай. Ингэж чадвал ирэх өдрүүдэд ард түмэн С.Баярыг, М.Энхболдыг шилдгээр нэрлэх ч юм бил үү.

Эх сурвалж: www.mminfo.mn
Б.ӨнӨртогтох