|
Видео

Шинэ мэдээ

Ерөнхий сайд яагаад худлаа хэлэхгүй байна вэ

Эдийн засгийг эрчимжүүлэх "Эзэн 100” хөтөлбөр хаалтаа хийгээд удаагүй байна. Энэ үеэр УИХ-д суудалтай болон суудалгүй нам, иргэний нийгмийн байгууллагууд өнгөрсөн 100 хоногийн хугацааг эргэн санагалзаж, Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягт хаягласан мэдэгдлийг ээлж дараалан түгээх боллоо. Тун удахгүй УИХ дахь сөрөг хүчний зүгээс "Эзэн 100” хөтөлбөрт дүн тавина гэж айлгаад байгаа. Гэтэл Ерөнхий сайдын ивээл дор байгуулагдсан "Эдийн засгийн зөвлөл” мэдээлэл хийснийг эс тооцвол ерөнхийдөө нам гүм. Ёстой л дайны өмнөх нам гүм байдал гэдэг шиг их улс төрийн айсуй маргааны өмнө эрх баригчид үг дуугүй. Тун удахгүй улс төрийн амьдрал халуухан болох нь тодорхой байгаа. Эдийн засгийн уруудсан байдал, инфляцийн өсөлт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ, валютын нөөц зэргээс шалтгаалж "Шинэ” Засгийн газар хуучин төрхөмдөө буцах магадлал тун өндөр байгаа. Тэр ч бүү хэл, АН- ын гишүүд ҮЗХ-гоо хуралдуулсангүй гэдэг шалтгаанаар Н.Алтанхуягаас намаа салгаж авах аян эхлүүлээд байгаа. Энэ ч яах вэ, ирэх намрын их улс төрийн өнгө, төрх... Харин энэ хэцүү цаг үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг яагаад чимээгүй байна вэ. "Эзэн 100 хөтөлбөр үр дүнгээ өглөө” гэж яагаад худлаа хэлэхгүй байна вэ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler