|
Видео

Шинэ мэдээ

Д.Ганболд: Хятадын талаас Монгол Улсын гурав, ОХУ-ын хоёр боомтын хураамжийг нэмсэн

Д.Ганболд: Хятадын талаас Монгол Улсын гурав, ОХУ-ын хоёр боомтын хураамжийг нэмсэн

ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.Ганболд Шивээ хүрэн, Гашуун сухайт, Бичигт гэсэн гурван боомтын хураамжийг нэмсэн талаар бидэнд БНХАУ-ын талаас албан ёсоор мэдэгдээгүй хэмээн онцоллоо.

Тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр, "Боомтын хураамжийг нэмэх, хасах нь тухайн улсын дотоодын асуудал юм. Тиймээс боомтын хураамжийг нэмэх тухай нөгөө талдаа заавал мэдэгдэх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл албан ёсоор мэдэгдэх үүрэг хүлээхгүй гэсэн үг. Хятадын талаас боомтын хураамж нэмсэн нь зөвхөн Монгол Улсын хувьд авсан арга хэмжээ биш. Өвөрмонголын Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооноос 2016 оны 11 дүгээр сарын 4-нд гаргасан шийдвэрийн дагуу Монгол Улсын гурав, ОХУ-ын хоёр боомтын хураамжийг нэмэхээр болсон. Эл шийдвэрээр нүүрсний тонн тутмаас 5.2 юань авдаг байсныг 8 юань болгон нэмэгдүүлсэн. Мөн 10 мянган юаниас дээш үнийн дүн бүхий үнэт металл буюу зэсийн баяжмалаас  0.2 хувьтай тэнцэх төлбөр хураамж авах тухай шийдвэр гарсан юм билээ.  Монгол Улс хоёр хөрштэйгөө 46 боомтоор харилцаж байна.  Гашуун сухайт боомт Монголын талд 12 гарцтай. Эдгээр гарцуудын нэгийг "Оюутолгой” компани тусгайлан эзэмшдэг. Тэр гарцаар Оюу толгойн нэртэй бүх бараа бүтээгдэхүүн гарч байгаа. Харин Хятадын талд Гашуун сухайт боомт найман гарцтай. Энэ найман гарцад асуудал гарсан байж болзошгүй” гэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler