|
Видео

Шинэ мэдээ

Монгол Улс албан ёсоор БНХАУ-руу мах экспортолж эхэллээ


БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн ерөнхий газраас өнгөрсөн арванхоёрдугаар сард Монгол Улсын баруун таван аймагт тавьсан үхэр, хонь, ямааны түүхий махны шүлхийн хоригийг цуцалж, эрүүл болохыг нь хүлээн зөвшөөрсөн.

Ингэхдээ Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор аймгийг малын шүлхий өвчингүй, эрүүл бүс хэмээн албан ёсоор зарлаж, эдгээр аймгуудаас мах экспортлохыг зөвшөөрсөн билээ.  Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос Монгол Улс албан ёсоор БНХАУ-руу мах экспортолж эхэллээ. Эхний ээлжинд Увс аймгийн "Мон-Тува” ХХК Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор дамжуулан Хятад руу 16 тонн хонины мах экспортоллоо.

БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Гэрчилгээ, бүртгэлжүүлэлтийн газраас Завхан аймгийн "Завхан хүнс групп” ХХК, Хөвсгөл аймгийн "Хөвсгөл мах маркет” ХХК (Монгол эко мах ХХК), Увс аймгийн "Мон-тува” ХХК (Грийн грэйс лэнд)-ийн махны үйлдвэрүүдэд бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг экспортлох зөвшөөрлийг олгосон байна. Баруун таван аймгийн малчид, иргэд мал махаа эдгээр гурван компаний үйлдвэрт нийлүүлэх боломжтой юм.

Манай улс БНХАУ-ын 13 боомттой хиллэдэг бөгөөд Говь-Алтай аймгийн Бургастайн боомтын хувьд баруун таван аймгийн нутаг дэвсгэртэй хамгийн ойр төдийгүй Хятадын хамгийн өндөр махны хэрэглээтэй муж, аймгуудтай ойр хиллэж байгаагаараа онцлогтой.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler