|
Видео

Шинэ мэдээ

Шинэ жилийн баяр XII.30-ны БААСАН ГАРИГТ УУ, I.02-нд уу?

Шинэ жилийн баяр XII.30-ны БААСАН ГАРИГТ УУ, I.02-нд уу?

 

ТОГЛОГЧДЫН ЖАГСААЛТЫГ МОНГОЛ ТАЛААС ТЭРГҮҮЛЭГЧИД

"УИХ-ьш гишүүн Ж.Батзандан хуульч, Я.Содбаатар дипломатч, Г.Мөнхцэцэг найрагч, Б.Жавхлан эдийн засагч нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барьж "4.1.9. Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 сарын 26”-ыг Нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон өнгөрсөн 11 дүгээр сарын 18-ны чуулганаар батлууллаа. Ийнхүү 11 дүгээр сарын 26-ны өдөр ач холбогдол тааруу гэсэн үнэлгээтэйгээр 2012, 2013, 2014, 2015 оныг үдсэнээс хойш дөрвөн жилийн дараа дахиад бүгдээрээ амардаг баярын өдөр болов. Бэлгэдлийг эрхэмлэдэг монгол иргэдийн нийтээр тэмдэглэдэг баярын тоо дордохын 7-гоос наашлахын 8 болов. Дээр нь бас баярын амралтын нийт өдрийн тоо нь өрнөдийнхний цээрлэдэг "чёрт тринадцать” 13-аас тэгш 14 болов.

 

Урьд нь Наадам, Цагаан cap, Шинэ жил, Мартын найман, Хүүхдийн баяр, Тусгаар тогтнол, Чингис хааны төрсөн өдөр гэсэн долоон баяраар нийт 5+3+1+1+1+1+1=13 өдөр амардаг байсан юм.

Монгол Улсын иргэд баярын амралтын өдрүүдээс гадна долоо хоногийн бямба, ням гаригт амардаг. Хөдөлмөрийн хуульд "77 дугаар зүйл. Долоо хоног бүрийн амралт. 77.1.Бямба, Ням гаригт нийтээр амарна” гэж заасан байгаа. Явж буй 2016 онд гэхэд нийтийн баярын 14, бямба, ням гаригийн 103, нийт 117 өдөр амрах хуваарьтай юм” хэмээн төгсгөж түр завсарласан "Улс тунхагласан өдрөөр тоглогчид: Сталин,.. Эрдэнэбат, Мөнхбат” бичвэрээ үргэлжлүүлэн уншигчдадаа хүргэе.

 

Улс тунхашасан өдрөөр тоглогчдын жагсаалтыг харь орны иргэдээс И.Сталин толгойлж байгаа бол манай Монголоос эхний зургаа буюу мөрийтэй хөзрөөр жишвэл зургаан гарын эхний мүүшикчид нь:

1. С.Баярцогт -УИХ-ын экс дэд дарга

2. Л.Цог - УИХ-ын экс дэд дарга

3. Н.Батцэрэг - УИХ-ын экс гишүүн

4. ЦДаваасүрэн -УИХ-ын гишүүн

5. С.Оюун - УИХ-ын экс гишүүн

6. Д.Эрдэнэбат -УИХ-ын гишүүн нар болно.

 

2012 оны хавар улстөрчдийн дунд Төрийн дээд "Чингис хаан” одонг Үндэсний их баяр наадмаар гардуулдаг уламжлалыг өөрчилж эзэн Чингис хааны төрсөн өдрөөр нь шагнавал нэр хүндийн ач холбогдолтой юм. Ингэхийн тулд эхлээд хааны төрсөн өдрийг нарийн тогтооё, тогтоосон өдрөө Нийтээр тэмдэглэх (амрах) баярын өдөр болгон хуульчилъя гэсэн шинэ саналын яриа өрнөсөн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөрөвдүгээр сард нь энэ талаар тогтоолын төсөл УИХ-д өргөн барьсан байв. Дээр нэр дурдсан зургаан улстөрч уг төсөлд тусгасны дагуу Чингис хааны төрсөн-"Монгол бахархал”-ын өдөртэй болох, үүнийг Нийтээр тэмдэглэх (амрах) баярын өдөр болгон холбогдох хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулах хуулийн төсөл боловсруулан УИХ-ын даргад өргөн барьжээ. Тэгэхдээ "тоон дотор үсэг цохиж явна” гэдэгтэй зүйрлэм гайхширал төрүүлсэн үйлдэл гаргаж 1162 онд төрсөн Чингис хаан, 2002 онд бий болгосон "Чингис хаан” одонтой огт хамаарахгүй саналыг өргөн барьсан төсөлдөө шургуулж оруулсан байна. Энэ нь Бүгд Найрамдах Улс тунхагласан баярын өдөр 11 дүгээр сарын 26 нь Нийтээр тэмдэглэх (амрах) баярын өдөр байсныг Нийтээр тэмдэглэх (амрахгүй) тэмдэглэлт өдөр болгон өөрчлөх тухай.

 

С.Баярцогт, Л.Цог, Н.Батцэрэг, Ц.Даваасүрэн, С.Оюун, Д.Эрдэнэбат нарын санаачилсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах "тoo үсэг бүхий” уг төсөл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дээр олонхийн саналаар дэмжигдлээ. Улмаар УИХ-ын 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн чуулганаар 74.5 хувийн саналаар батлагдав.

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжин, Хамжлагат ёсыг халснаа зарлан тунхагласан өдөр -11 дүгээр сарын 26-ны ач холбогдлыг бууруулах зорилготой эхлүүлсэн улс төрийн уг тоглоом ийнхүү биеллээ олсон түүхтэй. Улс тунхагласан өдрөөр тоглогчдын буруу гарын энэ хожлын хугацаа өнгөрсөн 11 дүгээр сарын 18 хүртэл бүтэн дөрвөн жил 10 хоног үргэлжилнэ гэдгийг тухайн үеийн УИХ-ын гишүүдийн, дэмжиж, эс дэмжиж товчлуур дарсан хэн нь ч болов огт тааварлаагүй байх аа.

 

УЛС ТУНХАГЛАСАН ӨДРИЙГ 0 АЖЛЫН ӨДӨР БОЛГОЖ ТОГЛОВ

Уншигчдадаа сонирхуулахад, Улсын анхдугаар Их хурлын 1924 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар "Нийслэл хүрээ”-ний нэрийг "Улаан Баатар хот” гэж өөрчлөхөөр тогтож, нийтээр журамлан дагахаар болжээ. Нийслэл маань шинэ нэрээрээ "Үндсэн хуулиа баталж, Улаан Баатар хотын Индрийн газарт (одоогийн Сүхбаатарын талбай) Бүгд Найрамдах Улс байгуулснаа 11 дүгээр сарын 26-нд зарлан тунхагласан” гэсэн түүхэн бичлэгт мөнхөд дурдагдах нөхцөл нь ийнхүү бүрдсэн байдаг.

 

Бүгд Найрамдах Улс тунхагласны 92 жилийн ойн баярын өдөр энэ 2016 оны тухайд өнгөрсөн 11 дүгээр сарын 26-ны амралтын бямба гаригтай давхацлаа. Ер нь үүнтэй нэгэи адил. баярын амралтын өдөр. дараа хоногийн амралтын бямба, ням гаригтай давхацсан тохиолдол урьд өмнө нь олонтаа гарч байсан. Хөдөлмөрийн хуулийн 3.1.1-д Улс тунхагласны өдрийг "нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг” өдөр гэж заасан тул Төр, засгаас төсөв мөнгийг нь гаргаж баярын арга хэмжээ зохион байгуулдаг. Гэхдээ амралтын бямба, ням гаригийн өдөртэй давхацсан гэсэн үндэслэлээр ажлын өөр өдөрт шилжүүлэн компенсац хийн амралтынх болгож хөдөлгөдөгтүй хуультай. Товчхондоо, баярын болон амралтын өдөр давхцахад хүмүүс тэр ганц өдрөө л амарна, өөрөөр хэлбэл 1+1=1 гэсэн үг.

 

Гэтэл Засгийн газар 150 тоот тоггоолоороо 1+1=2 гэсэн томьёолол гаргаж Хөдөлмөрийн болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай Монгол Улсын хуулийг зөрчив. Уг тогтоол "Хөдөлмөрийн хуулийн 77.3-т заасныг үндэслэн” гзж эхэлж байгаа. Энд чухам юу гэж заасныг сонирхуулъя. "71'.З.Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно ” гэж хуульчилсан байгаа. Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат сайд нарын гаргасан 150 дугаар тоггоол нь эсрэгээрээ Нийтээр амрах баярын өдрийг зохицуулсан алдаатай, хууль зөрчсөн шийдвэр болжээ.

 

УИХ-аас "77.3”-ыг Хөдөлмөрийн хуульд 2001 оны 12 дугаар сарын 27-нд нэмэлт өөрчлөлтөөр оруулсан бөгөөд энэ өдрөөс эхлэн Засгийн газраас тус заалтыг үндэслэн ажлын болон амралтын өдөр (баярынх биш шүү) шилжүүлэн зохицуулалт хийх эрх нээгдсэн. Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй гүйцэтгэх засаглалаас өмнөх үеийн Засгийн газрууд Хөдөлмөрийн хуулийн 77.3-т заасныг үндэслэн ажлын даваа, мягмар, лхагва, пүрэв, баасан гаригийн өдрийг амралтын бямба, ням гаригийн өдөртэй сольж сэлгэн хөдөлгөж байсан. Тухайлбал, Сү.Батболдын Засгийн газар 2011 оны зургадугаар сарын 29-ний хуралдаанаараа Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярыг өргөн дэлгэр тэмдэглэх, иргэдэд ажил амралтын цагаа зөв зохицуулах боломж олгох үүднээс Улсын баяр наадмын дараах долдугаар сарын 14-ний пүрэв, 15-ны баасан гаригийн ажлын өдрийг наадмын өмнөх долдугаар сарын 9, 10-ны бямба, ням гаригийн амралтын өдөрт шилжүүлж байлаа. (Тухайн үед буюу 2014 оны Улсын баяр наадмаас өмнөх жилуүдэд долдугаар 11-13 нь Нийтээр амрах баярын өдөр, 14,15 нь ажлын өдөр байсан).

 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нар 150 дугаар тогтоол гарган Улс тунхагласан өдрөөр тоглож хууль зөрчин бямба гаригаас ажлын баасан гариг руу татсанаас болж Төрийн ажил бүтэн өдөр тэг (0) зогсолт хийв. Үүнээс болж, тухайн өдөр оффшор дансаа цэгцлэх бичиг баримт гаргуулахаар Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрыг зорьсон компанийн захирлууд үйлчилгээ авч чадаагүй бол Төрийн банкнаас дүрмийн сангийнх нь 20 хүртэлх хэмжээний зээл авахаар тус газрын төв оффисыг зорьсон бизнесмэнүүд цоожтой хаалга мөргөөд буцсан байна. Жирийн иргэд Нэг цэгийн үйлчилгээнээс нэг ч үйлчилгээ авч чадсангүй, бас дүүрэг хорооноосоо энд оршин сууцаг нь үнэн гэсэн тодорхойлолт авах гэтэл Засаг дарга, Тамгын газрын ажилтнуудын нэг нь ч ажил дээрээ байсангүй. Эдгээр зохиомол саад бэрхшээл нь Нийтээр амрах баярын өдөр давхдаагүй бол ажлын өдрүүдэд нийт 4295 төрийн байгууллага нээлттэй ажиллаж байдаг гэсэн уламжлалт зөв ойлголттой, Засгийн газрын буруу шийдвэр зөрчилдсөнөөс үүдлээ. Нөгөөтэйгүүр Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд төрийн албан хаагч 190 мянган хүн 11 дүгээр сарын 25-ны ажлын баасан гаригт эрхэлсэн үүрэгт ажлаа огт хийлгүй тасалсан атлаа татвар төлөгчдийн мөнгөөр бүрдүүлсэн төсвөөс арваннэгдүгээр сарын цалингаа нэг өдрийн суутгалгүйгээр бүтэн авчээ.

 

Бидний монголчууд эвтэй бол хүчтэй гэж сургаалыг дээдэлдэг болохоор ажил хийгээгүй төрийн албан хаагчдад татвар төлөгчдийн мөнгөөр цалин тавьсан энэ сэдвийг дахин дахин сөхөж шуугиан болгоод яах вэ гэж бодогдож байна. Харин Засгийн газрын 150 дугаар тогтоол дээр гарын үсгээ зурсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, сайд Ж.Мөнхбат нар болсон явдлыг алдаатай гэж өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа бол олон нийтээс уучлал гуйгаад арваннэгдүгээр сарын цалингаасаа нэг өдрийнхийг Төрийн ордон дахь санхүүд буцааж өгвөл улс төрийн соёл гэдэг өнцгөөсөө гоё харагдах болов уу.

 

Эцэст нь нэмж хэлэхэд, ирэх 2017 онд Нийтээр амран тэмдэглэх найман баярын нийт 14 өдрөөс дөрөв нь амралтын бямба, ням гаригтай давхцах хуваарьтай байгаа. Үүнд:

Шинэ жил: 1 дүгээр сарын 1-ний ням гариг

Үндэсний их баяр наадам: 7 дугаар сарын 15-ны бямба гариг

Их Эзэн Чингис хааны өдөр: 11 дүгээр сарын 19-ний ням гариг

Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26-ны ням гариг.

 

Засгийн газрын тэргүүлэх сайдууд та бүхэн, энэ удаад Улс тунхагласан нийтээр амрах баярын өдрийг бямба гаригт тохиосонтой холбогдуулан 11 дүгээр сарын 25-ны баасан гаригийн ажлын өдөрт шилжүүлсэн шигээ ирэх 2017 онд Улс тунхагласан нийтээр амрах баярын өдрийг ням гаригт тохиосонтой холбогдуулан 11 дүгээр сарын 24-ний баасан гаригийн ажлын өдөрт шилжүүлэх үү? Энэ бол нэгдүгээр асуулт. Хоёр дахь асуулт: Амралтын бямба, ням гаригтай давхацсан бусад гурван Нийтээр амрах баярын өдрийг урагш нь татаж баасан гаригийн ажлын өдөрт шилжүүлэх үү?

Хэрвээ 2017 оны Шинэ жилийн баяр - 1 дүгээр сарын 1-ний Нийтээр амрах баярын өдрийг ням гаригт тохиосонтой холбогдуулан урагшлуулж шилжүүлэх бол энэ 2016 оны 12 дугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдөр бид бүхэн шинэ оноо угтах болчихоод байна. Хойшлуулахаар 2017 оны 1 дүгээр сарын 2-ны даваа гаригийн ажлын өдөр Шинэ жилийн баяр болох гээд байна.


Б.ЕРӨНТЭЙ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler