|
Видео

Шинэ мэдээ

Менингоккокт халдвараар өвчилсөн 5 настай хүү нас баржээ

Менингоккокт халдвараар өвчилсөн 5 настай хүү нас баржээ

Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгдэж, хүүхэд нас барсан байна. Тодруулбал, 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр таван настай эрэгтэй хүүхдийн биеэр тууралт гарсан, өндөр халуурч байна гэх дуудлага Цэнхэр сумын эрүүл мэндийн төвд иржээ. Дуудлагын дагуу тус сумын эмч нарыг очиход хүүхдийн биеийн байдал хүнд, менингоккот халдварын шинж тэмдэгтэй байсан учир аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч тухайн хүүхэд нас барсан гэдгийг орон нутгийн хэвлэлээс мэдээлсэн байна. Энэ талаар өнөөдөр ХӨСҮТ-өөс мэдээлэл хийх болжээ.

Тууралтат халдварын улирал эхэлж буй энэ цаг үед хүүхдийн тань бие дээр тууралт гарах, халуурах шинж тэмдэг илэрсэн даруйд цаг алдалгүй харъяа эрүүл мэндийн байгууллагад хандахыг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна.

Улаанбаатар хотод энэ оны хоёрдугаар сард менингоккокт халдвараар өвдсөн гурван нас долоон сартай хүү харамсалтайгаар нас барсан.

Менингококкт халдвар нь богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй, амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Менингококкт халдвар эрүүл хүний биед орсноос хойш дунджаар 5-7 хоног, хамгийн багадаа гурван хоног, хамгийн ихдээ 10 хоногийн турш шинж тэмдэг илрэлгүй, нууц үед байдаг. Уг халдвараар бүх насны хүмүүс өвчлөх эрсдэлтэй боловч 0-5 насны хүүхдэд эрсдэл илүү өндөр байдаг. Өвдсөн тохиолдолд маш хурдан хүндэрдэг тул эмнэл зүйн дараах шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд цаг алдалгүй эмнэлэгт хандахыг зөвлөе.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler