![]() |
Видео
Шинэ мэдээ
Газар дундын тэнгист 1400 цагаачийг аварчээ
Италийн эргийн хамгаалалтын албаныхан Газар дундын тэнгисээс 1400 цагаачийг аварсан байна. Хэдийгээр аврах ажиллагаа маш хүнд нөхцөлд болсон ч Газар дундын тэнгист живж байсан онгоцонд явсан бүх хууль бус цагаачийг аварч чадсан талаар тус албаны төлөөлөгч мэдэгдсэн байна.
Италийн эрх баригчид энэ онд Газар дундын тэнгисээр дамжин олон тооны цагаач ирснийг мэдээлсэн юм. Франс Пресс агентлагийн мэдээлж байгаагаар 2016 он гарснаас хойш Газар дундын тэнгисээр дамжин 171 мянган цагаач Европт ирээд байгаа аж.
Энэ нь сүүлийн жилүүд дэх хамгийн их цагаач буюу 170 мянган цагаач дүрвэгч Европт ирсэн 2014 оныхоос ч давсан тоо болж байгаа юм. Европыг зорьж байгаа цагаач дүрвэгсдийн ихэнх нь Африкийн орнуудын иргэд байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт цагаачлалын асуудал эрхэлсэн олон улсын байгууллагаас мэдээлснээр энэ онд Европыг зорьж яваад Газар дундын тэнгист амиа алдсан хууль бус цагаачид, дүрвэгсдийн тоо 4700 хүрээд байгаа юм байна.
