| |
Дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн /адуу, үхрийн мах/
Адууны мах нь хүнс тэжээлийн хувьд шим тэжээл гойд өндөр чанартай. Адууны мах нь уураг, өөхний зөв зохицолдоот харьцаатай, булчин мах нь харьцангуй нарийн ширхэглэгтэй (30-40 миллимикрон)төгс уураг бөгөөд үл орлогдох амин хүчлүүдээр баялаг. Өөх нь бүх булчинд жигд тархсан байдаг. Тосонд нь ханаагүй хүчлүүдийн агууламж 53-56 хувийг эзлэх бөгөөд үүнээс олон холбоот ханаагүй хүчлүүд 20-22 хувь эзэлдэг байна.
Адууны өөх нь холестерин агуулдаггүй, түүнийг бүрдүүлэгч олон ханаагүй тосны хүчил, тосонд уусдаг аминдэмүүд зүрх судасны үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй ба булчин мах нь чалх жавхааг дээшлүүлэн залуужуулах нөлөө үзүүлдэг гэдэг үзэл баримтлал идэвхитэй өргөжин дэлгэрч байна.
Уламжлалт анагаах ухаанд адууны мах нь амтлаг амттай, бүлээн, халуун, хүнд, тослог чанартай. Бөөр, бэлхүүсний өвчинд тустай. Халуун чанартай тул царцдаггүй. Өөх нь загатнах болон үлдийг арилгана. Ясны шөл нь хий ядаргааг тайлж тамир тэнхээ оруулхаас гадна үе мөч, хууч өвчнийг анагааж, ханиад томууг дарж, дархлааг дэмжинэ. Кальц нь ясыг бэхжүүлдэг. Төмөр нь цусны эргэлтийг сайжруулж цус төлжүүлдэг. Чөмөг нь үе мөч хөшсөнийг тавиулах, зөөлрүүлэх, хонхойж идэгдсэн ярыг арилгана. Голдуу үе мөчний өвчин болон хийг дарах зорилгоор хэрэглэнэ.
Адууны дотор махны зарим үзүүлэлт, УАУ-д хэрэглэгдэх байдал
Үзүүлэлт |
Элэг |
Бөөр |
Зүрх |
Уушиг |
Дэлүү |
Ус, % |
71.6 |
78.58 |
76.60 |
78.18 |
77.85 |
Уураг, % |
22.9 |
14.67 |
16.66 |
17.92 |
16.78 |
Тос, % |
3.99 |
4.84 |
4.69 |
1.84 |
2.57 |
Кали, мг % |
85.0 |
328.0 |
114.0 |
286.0 |
256.0 |
Натри, мг % |
102.0 |
224.0 |
104.0 |
199.0 |
156.0 |
Магни, мг % |
8.15 |
14.7 |
9.34 |
19.81 |
36.99 |
Кальци, мг % |
10.8 |
29.3 |
11.76 |
21.79 |
40.0 |
Төмөр, мг % |
15.53 |
5.53 |
6.26 |
22.06 |
40.71 |
Зэс, мг % |
0.83 |
1.26 |
0.62 |
0.83 |
0.91 |
Цайр, мг % |
2.62 |
1.78 |
1.22 |
1.77 |
2.47 |
УАУ-ны хэрэглээ |
Элэгний өвчинд тустай |
Бөөрний халуун арилгана |
Үе мөчинд сарнисан хорыг хураана |
Уушигны үрэвсэлд тустай |
Шарх эдгэрэхэд тустай |
Үхрийн мах
Монгол үхрийн мах нь булчин, уураг бараг тэнцүү, ус, тосонд уусдаг олон төрлийн аминдэм, эрдэс бодис нь хүний бие махбодын хэрэгцээг бүрэн хангаж чадах хэмжээгээр агуулагддаг. Уламжлалт анагаах ухаанд үхрийн мах нь амтлаг амттай, хуучирсан нь бүлээн, тослог чанартай. Тамирыг төлжүүлж, хижиг ханиадыг дарах, шимжүүлэхэд хэрэглэдэг. Шинэ мах нь сэрүүн, тослог чанартай. Хий хавсарсан халууныг дарах үйлдэлтэй. Үхрийн мах, өөх, чөмөг, тархи, ходоод, яс, туурай, сүү, цус, цөс, дэлүү, бөөр, сархинаг, эвэр бүгд уламжлалт эмийн найрлагад ордог. Ясны шөл нь тамир сайжруулах, яс шөрмөс бэхжүүлэх, хамрын яр анагаана. Үхрийн цус сарнисан хорыг хураах, цусаар суулгахыг эмчилнэ.
Үхрийн дотор махны зарим үзүүлэлт, УАУ-д хэрэглэгдэх байдал
Үзүүлэлт |
Элэг |
Бөөр |
Зүрх |
Уушиг |
Дэлүү |
Ходоод |
Ус, % |
73.01 |
80.48 |
77.61 |
79.77 |
78.1 |
81.48 |
Уураг, % |
19.38 |
15.6 |
17.71 |
15.84 |
16.5 |
11.01 |
Тос, % |
3.24 |
1.63 |
3.52 |
1.72 |
1.4 |
5.55 |
Триптофан, мг% |
176.64 |
164.13 |
187.58 |
160.58 |
178.01 |
137.3 |
В1 аминдэм мг% |
0.137 |
0.08 |
0.117 |
- |
- |
- |
В2 аминдэм, мг% |
1.94 |
1.14 |
0.97 |
0.49 |
0.52 |
0.39 |
Аминдэм РР |
8.26 |
3.83 |
4.73 |
3.46 |
2.41 |
2.27 |
Кали, мг % |
56.5 |
54.5 |
54.5 |
53.0 |
59.04 |
43.0 |
Натри, мг % |
57.17 |
62.5 |
60.0 |
62.1 |
55.28 |
59.0 |
Магни, мг % |
7.67 |
10.67 |
10.5 |
9.0 |
8.28 |
7.8 |
Кальци, мг % |
1.0 |
6.0 |
1.85 |
4.68 |
1.3 |
6.5 |
Төмөр, мг % |
8.26 |
9.05 |
9.83 |
13.05 |
71.9 |
10.9 |
Зэс, мг % |
2.73 |
0.96 |
0.9 |
0.87 |
0.54 |
0.53 |
Цайр, мг % |
3.63 |
3.4 |
2.12 |
2.5 |
2.53 |
1.97 |
УАУ-ны хэрэглээ |
Элэгний тамир буурах, цус багадах, нүдний хараа муудахад сайн |
Бөөрний тамир сайжруулах, чих шуугих, дүлийрэхэд тустай |
Зүрхний тамирыг сайжруулна. Мартамхайг засна |
Уушгины өвчинд тустай |
Шарх хийгээд хорд тустай |
5 цулыг тэгшитгэнэ |