Элэг, уушги, зүрх, дэлү , бөөрийг таван цул гэдэг . Ердөө хонины таван цулоор шөл буюу битүү шөл, бууз, хуушуур хийхээс гадна малын эрхтний онцлогийг ашиглан бас янз бүрийн нарийн хоол хийдэг. Жилинбаяр эмч:- Хонины таван цулын шөлийг цус төлжүүлэх зорилгоор өргөн ашигладаг . Мөн төмөр ба иодын дутагдлаас сэргийлж, хавар бие сулран, ядаргаанд орсон нөхцөлд таван цулын шөл илүү сайн ач тустай. Монгол уламжлалт эмнэлэгт таван цулын хүчин чадлыг нарийн тэмдэглэж байдаг .Үүнд хонины элэг гашуун амттай, сэрүүн чанартай байж, элгийг төлжүүлэн, элэгний хий халууныг арилгах, хий халуун, нүд улайх, нүүр царай муудах, эцэж турахыг анагаана. Хонины уушги амтлаг амттай, дагш чанартай байж, уушгины хийг дарж, уушгийг төлжүүлдэг.
Голдуу хийгээр ханиах, шээс хоригдох зэргийг анагаана. Хонины зүрх бол амтлаг амттай, бүлээн чанартай байж, зүрхэн тамирыг сайжруулж хийг дарах чадалтай. Голдуу зүрхэн тамирыг сайжруулж, зовниж унтууцах зэрэг зүрхэн хийг анагаана. Хонины дэлүү нь амтлаг амттай, дагш чанартай. Голдуу дэлүүг төлжүүлж, ходоодны шингээлтийг сайжруулна. Хонины дотор бөөр амтлаг амттай, бүлээн чанартай байж бөөрний хүйтнийг арилгаж, бөөрний хүйтэн хийгээр чих дүлийрэх, чих шуугих, нуруу шимшрэн өвдөх, бөөрний тамирыг сайжруулан, чөмгийг нөхнө гэлээ .
Жилинбаяр эмч:- Таван цулыг хоол хүнсэнд хэрэглэхэд онцгой анхаарах зүйл байхгүй, хамгийн сайн нь байгалийн эрүүл хонины дотор цулыг идэх хэрэгтэй. Бас хонины элэг уушгийг идэхдээ уушгины үрэвсэлгүй, элгэн өвчингүй байхыг онц хичээнэ. Одоо нутаг бэлчээр муудсан, хонь малын зүү тариа олон болсон учир захаас худалдан авахдаа чанар сайн бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй. Ирэлт нь тодорхойгүй махыг битгий хэрэглээрэй! Үүнээс гадна хүүхэд буюу залуу хүмүүсийн таван цулын ажиллагаа сайн байдаг учир хэтэртэл идэж болохгүй хэмээн санууллаа.
Solongonews.mn