|
Видео

Шинэ мэдээ

Далай ламыг эсэргүүцэгч З.Санждорж ламтан бурхны хулгайч байсан уу

Далай ламыг эсэргүүцэгч З.Санждорж ламтан бурхны хулгайч байсан уу

XIY Далай ламыг манай оронд айлчлахын өмнөхөн Монголын Бурхан шашинтны "Шинэ төв"-ийн тэргүүн "Их хүрээ" хийдийн хамба номун хан З.Санждорж хэвлэлийн бага хурал хийн, эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байсан билээ. Тэрээр уг хэвлэлийн хурал дээр сэтгүүлчдийн асуултад хариулах үедээ: "Ганц улстөрийн асуудал ч биш. Энэ бүхэн ард түмэнд нөлөөлнө. Сүсэгтэн олны урилгаар л Далай лам ирдэг шүү дээ. Миний хувьд Далай ламыг монголд ирэхийг хүсэхгүй байна. Яагаад заавал өвлийн хүйтэн улиралд ирдэг юм бэ. Ямар хувцастай явдаг билээ. Тэгэхээр маш яаралтай нууц хуйвалдаан хийх гээд л амь өрсөөд ирэх гээд байгаа юм биш үү. Зуны сайхан дэлгэр цагт айраг цагаа гарсан үед ирж болно шүү дээ. Тэгэхээр энэ бол цэвэр хуйвалдаан дээгүүрээ явагдаж байна. Монголыг дотроос нь хагалгаж байгаа хүн бол Далай лам шүү." гэх мэтээр эрс эсэргүүцсэн үгс хэлж байсан юм.

 Далай ламыг эсэргүүцэгч З.Санждорж ламтан бурхны хулгайч байсан уу

Түүний энэхүү үйлдэлтэй холбогдуулан олон нийтийн сүлжээгээр санал бодлоо илэрхийлж байсан хүмүүсийн бичсэнээс харахад, мань эрийг эд мөнгөнд нэлээн сонирхолтой учраас ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс энэ хэвлэлийн хурлыг зохион байгуулж байна гэж үзэх хүмүүс ч байсан.

 

Тэгвэл хүмүүсийн тэрхүү дүгнэлтийг батлахаар нэгэн баримт олон нийтийн сүлжээнд үзэгдэж эхлэв. З.Санждорж хамба оюутан байхдаа бурхан хулгайлсан хэргээр Шашны дээд сургуулиасаа хөөгдсөн байж таарав. Хэрэв энэ үнэн бол мань хамбатан аль эртний хүүхэд байхаасаа эд материалын асар шуналтай байсан байж таарлаа.  

 

 

Эндээс харахад, З.Санждорж ламтан яагаад Далай ламыг эсэргүүцээд байсныг ойлгоход бэрхтэй мэт санагдахаар. Тэр ямар нэгэн газраас мөнгө авчихаад "ажлаа" хийж байсан юм биш биз?...

 

А.Чингүн

Эх сурвалж: ZONE.MN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler