|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Бээжин хот агаарын бохирдлын дохиогоо асаажээ

Бээжин хот агаарын бохирдлын дохиогоо асаажээБНХАУ-ын Бээжин дэхь агаарын бохирдол байж болох хэмжээнээсээ хэд дахин ихсэж, үргэлжлэх хандлагатай байгаа учир Бээжин хотын захиргаа гамшгийн улбар шар дохио асаажээ.

Дөрвөн шатлалтай анхааруулах системийн хоёр дахь өндөр дохио бол улбар шар дохио бөгөөд лхагва гаригийн шөнө дунд идэвхжүүлжээ. Хотын их хэмжээний агаарын бохирдолд яаралтай хариу авах албанаас гаргасан мэдээллийн дагуу пүрэв гаригаас бямба гаригийн хооронд Бээжин хот гурван өдөр дараалан их хэмжээний агаарын бохирдолд бэлтгэнэ гэжээ. Сурагчдын сургуулиас гадуурх үйл ажиллагаануудыг цуцалж, барилгын төслүүд ч мөн түр хугацаагаар зогсох ажээ. Хотын цаг уурын албаны мэдээлснээр хүйтэн агаар ням гарагт хотыг дайрах бөгөөд энэ үеэр утаа улам ихсэх төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler