![]() |
Видео
Шинэ мэдээ
Сайд Н.Номтойбаяр, А.Цогцэцэг нар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж байна
Улсын нэгдүгээр төв эмнэлгээр үйлчлүүлж буй даатгуулагдчидтай Засгийн газрын гишүүд уулзахаар төвлөжээ. Энэ дагуу яг одоо УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар амбулаторийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцаж, даатгуулагч иргэдийн санал бодлыг сонсож байна. Мөн Эрчимт эмчилгээний тасаг, Гемодиализын эмчилгээний тасаг, Яаралтай тусламж, Мэс заслын тасгийн үйл ажиллагаатай тус тус танилцаж байгаа юм.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал Б.Бямбадорж болон бусад албаны хүмүүс Эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй тусламж, үйлчилгээний тулгамдаж буй асуудлыг танилцуулах юм. Харин Засгийн газрын гишүүд тулгарсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцох юм байна.
