![]() |
ӨНӨӨДӨР: Олон улсын цахим амбулаторийн нээлт болно
Өнөөдөр буюу 2016 оны аравдугаар сарын 17-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11.00 цагт: Иргэний нийгмийн байгууллагууд Засгийн газрын 100 хоногийн талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт: МАХН-ын удирдлагууд Засгийн газрын 100 хоногийн ажлын талаар мэдээлэл өгч, намын байр сууриа илэрхийлнэ.
МОНГОЛБАНК
13.00 цагт: Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компаниас Орон сууцны үнийн индексийн есдүгээр сарын үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.
СORPORATE HOTEL & CONVENTION CENTRE
14.00 цагт: АНУ-ын алдарт жазз дуучин Кэнни Вашингтоны тоглолтын талаар хэвлэлийн бага хурал "Улаанбаатар" хурлын танхимд болно. Утас: 95597500
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ
14.00 цагт: "Олон улсын цахим амбулаторийн нээлт"-ийн үйл ажиллагаа болно. Нээлтэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон БНХАУ-ын элчин сайдын яамнаас төлөөлөгчид мөн тус улсын нэр хүнд бүхий докторууд оролцоно.
15.00 цагт: Удаан хугацааны гемодиализ болон цусны хавдартай өвчтөний эмчилгээний зардлыг төрөөс олгох тухай засгийн газрын шийдвэрийг олон нийтэд танилцуулах талархалын хурал болно. Утас: 99010960, 99975293
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
14.00 цагт: Цахим хяналтын системийн талаар аж ахуйн нэгжүүдэд таниулан сурталчлах, аж ахуйн нэгжүүдийг цахим хяналтын системд нэгтгэх арга хэмжээг онлайнаар улсын хэмжээнд зохион байгуулах арга хэмжээ болно. Цахим хяналтын системд аж ахуйн нэгж нэгдсэнээр өөрсдийн үйлдвэрлэл, үйлчилгээний талаар хяналтын байгууллагын шалгалт, дүгнэлт зэрэгтэй ил тод, шууд танилцаж, зөрчлийг арилган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа юм. Утас 91989890, 99080298
