|
Видео

Шинэ мэдээ

Амьдралд учрах хичнээн олон сайхан мөчүүдийг бид анзаарахгүй орхидуулан өнгөрч байгаа бол?

 Амьдралд учрах хичнээн олон сайхан мөчүүдийг бид анзаарахгүй орхидуулан өнгөрч байгаа бол?

 

Өвлийн нэгэн хүйтэн өдөр Вашингтон хотын метронд дотор нэг эр хийл хөгжмөөр Бахын зохиолыг тоглон зогсож байжээ. Тоглож байх хугацаанд түүний дэргэдүүр мянга гаруй хүн өнгөрсөн боловч зөвхөн зургаан хүн л түүнийг анзааран түр саатан сонссон байна.

Тэдний дундаас хамгийн удаан сонссон хүн гэвэл түүнийг сонирхон ээжийгээ угзран чангааж зогссон зургаан настай жаал хүү байжээ. Хүмүүс түүний тоглож байгаа аясыг анзаарч сонсох сөхөөгүй ажил төрөлдөө яаран хажуугаар нь өнгөрөн одож байлаа.

Хөгжимчнийг тоглож дуусахад хэн ч алга ташиж баяр хүргэсэнгүй. Мань эр 45 минутын туршид 32 доллар олсон байж гэнэ. Түүний хажуугаар өнгөрсөн хүмүүсийн 20 нь л түүнд мөнгө өгсөн байлаа. Хөгжимчнийг хэн ч танисангүй. Тэр эр бол дэлхийн хамгийн шилдэг хийлчин болох Жошуа Белл байсан юмсан жээ. Уг хөгжимчин метро дотор хийл хөгжимд зориулсан дэлхийн хамгийн шилдэг зохиолыг 3.5 долларын үнэтэй Стадиварын хийл хөгжим дээр тоголсон байжээ.

Түүний Бостон хотод хийсэн сүүлийн тоглолтын тасалбарын үнэ нь дунджаар 100 доллар байсан гэнэ.
Энэ бол бодит түүх. Хүн амын урлагийн мэдрэмж, хүмүүсийн эрхэмлэн урьдчилал болгодог зүйлсийн талаархи "Washington Post” сонингоос явуулсан судалгаа байсан юм.


Хэрэв бид дэлхийн хамгийн шилдэг хөгжимчний хамгийн гайхамшигтай хөгжмийг анзаарахгүй өнгөрч байгаа юм бол амьдралд учрах хичнээн олон сайхан мөчүүдийг бид анзаарахгүй орхидуулан өнгөрч байгаа бол? 


alima khash

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler