|
Видео

Шинэ мэдээ

ТӨРСӨН ОНЫ СҮҮЛЧИЙН ТООГООР НУУЦЫГ ТАНЬ ДЭЛГЭЕ

ТӨРСӨН ОНЫ СҮҮЛЧИЙН ТООГООР НУУЦЫГ ТАНЬ ДЭЛГЭЕ

 

Тоо бүхэн утга учиртай бөгөөд эдгээр нь бидний амьдралтай салшгүй холбоотой гэхэд болно. Нумерологи хэмээх тооны тусгай шинжлэх ухаан ч бас байдаг. Таны төрсөн он ч гэсэн зүгээр ч нэг зүйл биш юм. Төрсөн оны сүүлийн орон нь таны талаар маш их мэдээллийг агуулдаг.

Эртний Хятадын хуанли нь дорнын зурхайтай давхцдаг төдийгүй таван бүрдэл буюу биднийхээр бол 5 махбодиос бүрддэг гэж үздэг: Мод, Гал, Шороо, Огторгуй, Ус

Харин одон орон судлаачид эдгээрийг байгальд болоод хүний зан байдалд хүчтэй нөлөөлдөг гэж үздэг. Эдгээр махбодиор хүний сэтгэл санааны байдал, зуршил, цаашлаад давуу тал зэргийг тодорхойлж болдог аж. Энд дараах 5 махбодийг дурджээ: Шороо, Гал, Мод, Ус, Төмөр

Тэгвэл та хэдэн онд төрсөн бэ? Таны төрсөн оны сүүлчийн тоо таны талаар ингэж хэлж байна.

1.Шороо /Төрсөн оны сүүлийн тоо 8 эсвэл 9/

Ийм хүмүүс нь маш итгэл даахуйц, тэвчээртэй байдаг. Шорооны хүчтэй холбогдуулан эдгээр хүмүүст ясны хариуцлагатай байдал заяагджээ. Тэд амбиц ихтэй бөгөөд идеалист үзэлтнүүд гэхэд болно. Ямар ч үед тулгарсан хүнд асуудлыг эрүүл саруул ухаанаар шийддэг. Мөн тэдний зөв зовин, мэдрэхүй бусдаас илүү.

Хэдийгээр тэд ёс суртахуунтай ч гэлээ ямагт өөрийгөө бусдаас дээгүүр тавихыг оролддог. Эдгээр хүмүүс ёс журам, сахилга батыг илүүд үзэж, хуучинсаг байдлаар аливаа зүйлд хандах нь бий. Юмыг олон талаас нь харах чадвартай, бусдад таашаагдахын тулд сэтгэл хөдлөлөө их барьдаг. Тэдний дийлэнх нь хатуу, догшин авиртай, мөн зөрүүд байдаг. Тэд бүгдийг хяналтандаа байлгаж, өөрийн ашиг сонирхлоор бусдыг хөдөлгөхийг хүсдэг. Ямарваа тодорхойгүй байдал тэдний тэвчээрийг барж, ихээр айлгадаг. Шороон өнгө нь шар өнгийг төлөөлдөг бөгөөд энэ нь хоол боловсруулах систем болоод ходоод, салсттай холбоотой юм. Шороон махбодьтой хүмүүс чийглэг өндөртэй, намгархаг газар амьдарвал илүү тохиромжтой аж.

2.Гал /Төрсөн оны сүүлийн тоо 6 эсвэл 7/

Гал махбодьтой хүмүүс үргэлж адал явдлаар дүүрэн байдаг бөгөөд аливаа шинэ зүйлийг туршиж үзэхээс огтхон ч татгалздаггүй. Түүнээс гадна тэд сэтгэл татам, сонирхолтой хүмүүс ба ганцаардлыг тэвчиж чаддаггүй, өөрийгөө бусдаар байнга хүрээлүүлсээр байдаг. Тэд ойр дотныхондоо элэгсэг дотно ханддаг. Өөрсдийгөө өндрөөр үнэлээд зогсохгүй, өөртөө маш итгэлтэй, ухаантай, найрсаг, шийдэмгий, мөн уран илтгэгчийн авьяастай байдаг.

Харин тэдний сул тал бол хэт түрэмгий байдал, зорьсондоо ямар ч аргаар хамаагүй хүрэх гэсэн хэт их шунал юм. Түүнчлэн хэт их сэтгэлийн хөдөлгөөнтэй, тэвчээргүйгээсээ болж заавал асуудалд ордог. Их амбицтай, эготой.

Гал бол өмнөд зүг бөгөөд зуны улирлыг төлөөлдөг. Улаан өнгө нь галыг илэрхийлэх ба энэ нь судасны систем болон зүрхтэй холбоотой байдаг. Ийм хүмүүс халуунаас хол байж, сэтгэл хөдлөлөө дарж байх нь зүйтэй юм.

3.Мод /Төрсөн оны сүүлийн тоо 4 эсвэл 5/

Ийм төрлийн хүмүүс их өгөөмөр байдаг. Тэд хувийн зан харилцаандаа өөрийн зарчмыг сайтар баримтлахаас гадна дэлхийг судалж, шинжлэх, аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийх дуртай ба бусдаас ялгарах хамгийн гол ховор хүч нь бусдыг ятгах чадвар юм.

Мод махбодьтой хүмүүс уран сайханч, бүтээлч төдийгүй юм болгоныг өөрийн гараар бүтээдэг чадвартай. Тэд ажилд дуртай, үргэлж ямар нэгэн хийх зүйлс байна уу хэмээн эрэлхийлж явдаг, нэг ёсондоо өөрийн хүчийг тасралтгүй ашигладаг хүмүүс юм. Өөртөө итгэлтэй байдал бол тэднийг тодорхойлох нэг чанар юм. Эдгээр хүмүүс нь өөрт байгаа бүхэнд үргэлж баярлаж, талархаж, тэднээрээ бахархаж явдаг, хэдийгээр тэдний ашиг сонирхлын цар хүрээ өргөн, янз бүр хэдий ч хэрээс хэтэрсэн зүйлийн араас оролдоод байдаггүй. Тэд маш үнэнч найзууд бөгөөд хэзээ ч өөрийгөө нэгдүгээрт тавьж амиа хичээдэггүй, маш сайн дуулгавартай ажилтан байхаас гадна бусдад уян зөөлөн ханддаг. Харин сул тал нь үрэлгэн зан юм. Гэнэт бодлогогүйгээр их зүйл авчихаад дараа нь хэрэглэхгүй, тэр нь хэнд ч хэрэггүй хог болон хувирдаг. Өөрөөр хэлбэл тэд өөрийн хүчийг зөв зүйлд зарцуулж, өөрийнхөө өмнө тодорхой хэмжээгээр хязгаарлалт тавьж байх шаардлагатай.

Заримдаа тэд бусдаас хамааралтай болчихдог бөгөөд хэт удаан, идэвхгүй байдлаасаа болж алдах нь бий. Мод бол дорно зүг бөгөөд хаврын улирлыг төлөөлдөг. Өнгө нь ногоон ба цөс болон элэгтэй холбоотой юм. Эдгээр хүмүүс болж өгвөл хүчтэй салхитай газраас хол байх нь зөв юм.

4.Ус /Төрсөн сарын сүүлийн тоо 2 эсвэл 3/

Ийм хүмүүс нь дур булаам, тусч хүмүүс байдаг ба мэдрэмжтэй. Тэд уян зөөлөн зантайгаар барахгүй яаж биеэ авч явахаа мэддэг хүмүүс. Маш ухаантай, бүтээлч ба гайхалтай төсөөлөн бодох чадвартай, түүнийгээ ч ашиглахаас айдаггүй. Тэдний дунд философичид болоод ихийг сэтгэгчид байх нь цөөнгүй. Бусдаас хамааралгүй бөгөөд хэд хэдэн мэргэжлийг зэрэг эзэмших чадвартай. Харилцааны төгс ур чадвартайгаас гадна итгэл үнэмшил ихтэй, мэдрэмж өндөртэй, хүмүүсийн анхаарлын төвөөс хэрхэн холдохоо мэддэг. Тэд сайн зохион байгуулагчид ба онцгой авьяасаараа бусдыг гайхашруулдаг. Харин маш нууцлаг, хэзээ нь найздаа нууцаа дэлгэдэггүй. Аливаа асуудлыг шийдэхэд үргэлж энгийн бөгөөд хялбар гаргалгааг эрж хайдаг, өөрийн санаа өөртөө зөв гэсэн зарчмыг баримталдаг, хөл дээрээ бат зогсох тийм л хүн. Эдгээр хүмүүс нь ус ихтэй газраас хол байх хэрэгтэй. Ус нь хойд зүг юм. Өвлийн улирлыг төлөөлдөг бөгөөд хар өнгийг илэрхийлдэг. Ус нь яс болон ялгаруулах системтэй холбоотой байдаг.

5.Төмөр /Төрсөн оны сүүлийн тоо 0 болон 1/

Ийм төрлийн хүмүүсийн тэвчээртэй, бусдаас хамааралгүй, бие даасан байдал нь тэдний хүчтэй зан байдлыг илтгэдэг. Аминдаа хайртай, бусдыг хүндэлж, асарч халамжилдаг. Өөрийн үзэл бодолдоо үнэнч, тууштай. Тэнцвэртэй байдлыг хамгаас эрхэмлэдэг, бусдаас итгэл даахуйц зан, шийдэмгий чанараараа ялгардаг, заримдаа олны дунд байх дургүй, бусдаас зайгаа барихыг хүсдэг. Тэдний гаргасан шийдвэр нь цаг үеэ олсон, оновчтой байдаг бөгөөд зарим хүмүүс үүнд нь атаархах тохиолдол бий. Бүх асуудлыг хялбараар шийддэг. Тэд ганцаардлаас огтхон ч айдаггүй, энэ нь ч тэдний амжилтын нэг шалгуур нь болж байдаг.

Тэдний дутагдалтай тал бол баян тансаг байдал, мөнгө, эрх мэдэл гээд давж гаршгүй их зүйлийг хүсэх явдал юм. Үүнийхээ төлөө тэд зөрүүдлэн хэтэрхий их ажиллах нь бий. Тэд маш их шаардлага өндөртэй хүмүүс байдаг. Төмөр нь баруун зүг ба намрын улирлыг төлөөлнө. Цагаан өнгийг илэрхийлэх бөгөөд энэ нь амьсгалын зам, уушигтай холбоотой байдаг.

Эх сурвалж: www.1m-idea.ru

Орчуулсан: 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler