|
Видео

Шинэ мэдээ

Энэ өдрийн зурхай /2016.11.17/

Энэ өдрийн зурхай /2016.11.17/

 

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 17. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 18. Барахсвадь гараг. Хэрцгий охин одтой, нэг цагаан мэнгэтэй, харагчин туулай өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал:  Хий

Өдрийн наран 8 цаг 06 минутад мандан, 17 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Мэргэжлийн хүрээнд шинээр эргэлт гарах магадлалтай байна. Энэ нь санхүүгийн салбарт ажилдаг хүмүүст хамааралтай байх болно. Магадгүй хамтрагчтайгаа хурцадмал маргаан гаргаж болзошгүй тул биеэ барь. Үр дүнд нь тэнэг байдалд орно. Буруугүй байсан ч буруутан болно. Ганцаардал таныг нөмрөн авна. Сэтгэлээр унахгүй байхыг хичээж аль болох байгаль дэлхийтэй харьцах нь чухал. Энэ нь танд хувь хүнийхээ хувьд хөгжиж дэвших шинэ боломжуудаар цэнэг болон очно.


ҮХЭР (4/20-5/20)

Хэдийгээр таны энерги ердийнхөөс доогуур байж болох ч эрүүл мэндийн асуудлаа нухацтай эмчлүүлэх хэрэгтэй. Ухаан санаа чинь хол яваа мэт сэтгэгдэл төрж магад. Өөрийгөө хэн бэ гэсэн асуултад тодорхой хариулт өгч чадахгүйдээ таны сэтгэл хямрах болно. Хүмүүст итгэх хэрэгтэй болвол болгоомжтой байх хэрэгтэй. Хуурах хандлага гарч болзошгүй. Хайртай хүнээ өргөмжлөх гэсний хэрэггүй. Хэсэг хугацааны дараа тэр таныг мэхэлсэн юм уу эсвэл тэр бусад хүмүүсийн адил л өө сэв, алдаа дутагдалтай нэгэн гэдгийг та олж мэдэх болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр таны ажлын эрч хүч буурах хандлагатай бөгөөд үүнээс гарахын тулд эхлээд хийж буй ажлаа түр орхин кафед орж аяга халуун кофе ууж сэтгэлээ сэргээх хэрэгтэй. Харин дараа нь таны сэтгэл санаа дээрдэж ажлын эрч хүч нэмэгдэнэ. Цагаа маш нарийн төлөвлө. Ингэж чадсанаар таны нэр хүнд өсч олон нийтийн арга хэмжээнд хүндтэй байр суурь эзлэх болно. Амраг сэтгэлийн асуудлаа ч амжилттай шийдэх бололтой. Өндөр настнууд цагийг аль болох агаарт өнгөрөөх хэрэгтэй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таны ажил өнөөдөр санаснаар бүтэхгүй байх магадлалтай байна. Энэ нь байгалийн хууль бөгөөд үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Харин хүнтэй тааламжгүй харьцах, хэн нэгнээс эд юмс авах зэргийг тэвчээрэй. Мөн хоолны хордлого болохоос сэргийл. Их ажиллах, эрүүл мэндийн байдлаа үл хайхарснаас болж мэдрэлийн ядаргаа тусч, өвчилж болзошгүй. Мэргэжлийн үйл ажиллагаанд санхүүгийн том алдагдал нүүрлэх төлөвтэй. Зугаа цэнгэл хөөх зэрэг нь таагүй явдал тохиохын үндэс болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Сурлага ажилдаа эрхэлсэн ажлаа цаашид үргэлжлүүл. Энэ нь таны нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлж, ашиг орлого авчирна. Ном их унш. Бие дааж суралц. Магадгүй их хэмжээний мөнгө орж ирнэ. Таны хүсч байсан зүйл биеллээ олох болно. Гэхдээ өөрийн үйлдэлдээ хариуцлагатай, хувийн зохион байгуулалтай хандахыг хичээ. Үүний үр дүнд санхүүгийн байдал сайжрах болно. Хэрэв гэрээс хол энэ өдрийг өнгөрөөхийг хүсвэл үүнийгээ хийгээрэй. Өөрөө замаа сонго. Хөнгөн хялбар зам бүү хай.


ОХИН (8/23-9/22)

Таатай өдөр. Энэ өдөр танд дур булаам чанар, мэдрэмтгий занг авчирна. Энэ байдал сарын сүүл хүртэл үргэлжлэх тул энэ үед та гэрээ сэлбэж засах, дизайнаа өөрчлөх, гэрээсээ ажиллах зэрэгт таатай. Түнш, хамтрагчтайгаа цагийг зугаатай өнгөрөө. Ажлаар хотоос гадуур гарна. Хэрвээ та урлагийн салбарт ажилладаг бол хэн нэгэнд ажлаа тайлагнана. Мөн олон нийтээс таашаалын үг сонсоно. Энэ өдөр хувиа хичээхээс болгоомжил. Хэн нэгэн ахмад хүнтэй таарах ба танд үнэтэй зөвлөгөө өгнө.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Зарим зүйл бусад байдлаас салсан ч бодсон сэдсэнээ биелүүл. Өөрийн байр сууриа бүү алд. Хийснээ хий. Хувь заяаны эзэн нь та. Амьдралаа сайн хяна. Та өөрийн тооцоонд үндэслэж цөөхөн түншүүдтэйгээ санхүүгийн ажлаа эрхлэх болно. Тааламжгүй нөхцөлд орох, төлөвлөөгүй байдал үүсч, бусадтай харилцах харьцаанд тань сөрөг байдал өнөөдөр таныг өөрийн зарчим болон үзэл бодлоо хамгаалахад хүргэнэ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Түгшүүртэй өдөр. Эрүүл мэндийн хувьд таагүй. Амьдралын утга учрын талаар гайхахад хүрнэ. Энэ нь хамгийн чухал зүйлсээ дахин тодорхойлж, зүрх сэтгэлд тохирох амьдралын хэв маягийг бий болгохын дохио юм. Аав ээж тань үнэтэй зөвлөгөө өгч чадах учраас тэдэн лүү утсаар ярьж зочлон очиж магадгүй. Бизнесийн хамтрагч төлөвлөсний дагуу сайн ажиллахгүй бөгөөд дарамтанд байгаа юм шиг санагдвал хуулийн зөвлөгөө ав. Эрхээ нэгэнт мэдсэн бол өөрийн гэсэн сонголтоо хийж эхлэх ба үйл ойлголцох байдлаас ангижирч чадна.


НУМ (11/22-12/21)

Идэвхтэй тэмцэх, зарчмаасаа ухрахгүй байх, өөрийгөө өмгөөлөх өдөр. Магадгүй өнөөдрийн үйл явдал таны бодож байснаар өрнөхгүй байх. Тиймээс од эрхэс таныг эрхэлж буй ажлынхаа санхүүтэй холбоотой асуудлыг шийдэхдээ болгоомжгүй алхам хийхгүй байхыг зөвлөж байна. Эрсдэлтэй алхам маш их хохирол авч ирж мэднэ. Ажил дээр ноцтой алдаа гаргах нь нэр хүндэд тань сөргөөр нөлөөлнө. Өнөөдөр уур бухимдлаа тогтоон барь. Учир нь ажлаа бүтээхийн төлөө олон зүйлийг тэвчиж өнгөрөөхөд хүрч мэдэх юм.


МАТАР (12/22-1/19)

Өөрийгөө сэргээх өдөр. Од эрхэсийн нөлөө танд эрч хүч, урам зориг өгөх болно. Шинэ санаа, шинэ эрч хүч танд амьдралдаа чухал өөрчлөлт хийх боломж өгөх болно. Гэхдээ таны олон зүйлийг зэрэг хийх чадвар тийм ч өндөр байхгүй бололтой. Нэг зүйлд сайтар төвлөрч, түүнээс гарах үр дүнд сэтгэл хангалуун бай. Хэрвээ та өөрийн санаа, хүсэл зоригоо бусдад илэрхийлэхийг хүсдэг бол яг одоо хамгийн тохиромжтой үе юм. Бусдад хэр их тусална төдий чинээгээр тэдний тусыг авах болно.


ХУМХ (1/20-2/18)

Амьдралд гэнэтийн эргэлт гарч, шинэ мэдээ ирнэ. Галаар өөрийгөө ариусга. Дарга удирдлага тань ажлаар дарах бөгөөд энэ нь олонхи хүмүүсд эргэлзээ төрүүлж уурыг нь хүргэнэ. Таны учир байдлыг шууд ойлгох чадвар чинь хязгаарлагдмал байгаа тул бүх асуудал, нөхцөл байдлыг хариу үйлдэл хийхээсээ өмнө сайтар бодож байж хий. Энэ хэдэн өдөрт хуульчид ба зарга зальхайтай ямар нэг байдлаар орооцолдохоос зайлсхий.


ЗАГАС (2/19-3/20)

Чухал өдөр. Эрч хүчтэй өдөрт бэлд. Тиймээс танд урагшлах хангалттай эрч хүч байна. Гэхдээ энэ бол банкны зээл авах, эсвэл зээлийн картаа сунгуулах гэж хөөцөлдөхөд тохиромжтой өдөр биш. Эмэгтэйчүүдийн хувьд улам л хэцүү болоод байгаа чухал ажлуудыг бүгдийг амжуулах цаг гаргахын тулд ажил дээрээ ба гэртээ үүрэх үүргийн хоорондох тэнцвэрийг эвтэйхэн олох хэрэгтэй болно. Гэр бүлийн бусад гишүүдээс дэмжлэг авах нь таны ажлыг хөнгөрүүлэх арга зам байж болох юм. Жаахан хүүхдүүд ч гэсэн гэрийн хөнгөхөн ажлуудыг хийж чадна шүү дээ. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох нь зугаатайгаасаа илүү өөрийгөө золиослох хэрэг байж болох юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler