| |
Дундад зууны үйлчилгээтэй ЮНИТЕЛ-г "яая даа"
Үүрэн телефоны тэргүүлэгч оператор гэх гуншинд дуртай "ногоонууд" буюу Юнителийнхэн шинэ үйлчилгээ, шийдэмгий байдлыг харуулж харилцаа холбооны салбарт хүч түрэн орж ирснээс хойш арав гаруй жил болж буй. Ногоон орчин, байгаль эхээ хамгаалахыг нийгмийн хариуцлагаа болгодог тус компанийнхан эко савлагаатай сим карт хүртэл гаргаадахсан. Гэтэл сайны хажуугаар саар гэхчилэн эднийхтэй холбоотой тулга тойрсон асуудлууд гардаг ч алдаан дээрээсээ өндийдэг гэдэг үг энэ байгууллагад тохирохгүй бололтой. Учир нь Юнител компанитай холбоотой тэр дундаа харилцааны ажилтнуудтай холбоотой асуудлууд манайд мэр сэр ирдэг юм. Энэ удаад тус байгууллагын нэгэн үйлчлүүлэгч өөрийн хэрэглээнд тааруулсан нэгж буюу 100 мянган төгрөгөнд нэгж авах гэсэг боловч бүхэл нэгж бус 6000 төгрөгийн 16 ширхэг картаар цэнэглэлт хийж өгчээ. Тэр ч бүү хэл, үүнд ундуйцсан хэрэглэгчдээ үүнээс өөр арга байхгүй гээд хээв нэг бохь зажилсан сурагтай. Энэ талаар тус хэрэглэгчийн өөрийн сошиал хуудаснаа нийтлэсэн байсныг хүргэе.
"This is some serious shit !!! Unitel -с 100,000₮нд нэгж автал 6000-р 16 удаа цэнэглэв. Тэгээд баримт нь нэгтгэгдээд гарж болдоггүй юм гэнэ . Нөгөө бид эко ирээдүйг дэмжигч байгууллага нтр гуцаад байсан цаасыг ингэж үрвэл үхсэн эко Ингэж цэнэглүүлэх шалтгаан нь дугаар нь өөр хүний нэр дээр бөгөөд нөгөө хүн нь хаана явааг чөтгөр л мэдэх байх сүүлийн 1 жил хэрэглэж байнаа гэхээр таныг 3 сар яахыг чинь харж янзыг чинь үзнэ тэгээд шилжүүлж өгнө гэсэн.
21-р зуун хөгжлийн эрчимтэй зуун 2016 он шинэчилэлийн жил нтр уушлаарай энэ үйлчилгээ бараг дундад зуунд явж байнаа л гэжтеллэр хийж буй бүсгүй цаанаа л ууртай бохь зажилчихсан нтр аймар тэгснээ манайх угаасаа ийм бараг болихгүй гэх мэт ааштай гоёоро гоё Монголын Номер Нэг Үүрэн Телефоны Оператор Юнител. " гэсэн байв. Угтаа бол бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ цойлдог шигээ харилцаандаа болоод үйлчилгээний хэлбэртээ анхаарчихвал тэргүүлэгч оператор мөнөөсөө мөнсөн Юнител минь.