| |
Энэ өдрийн зурхай /2016,11,14/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 14. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 15. Сумъяа гараг. Гоё хүүхэн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, цагаан хулгана өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Ус
Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Энэ долоо хоногийг эрч хүчээр дүүрэн өнгөрөө. Долоо хоногийн эхлэл бол бүх зүйлийн эхлэл. Хэрэв өнөөдөр өөдрөг, эрч хүчээр дүүрэн байвал ажил амжилттай бүтэж, хайр дурлал болон бусад хүмүүстэй харьцах харьцаа тань тааламжтай сайхан байх нь. Гэр бүлдээ орой цаг гаргаарай. Ойрын өдрүүдэд хэт их ачаалалтай ажилсанаар бие тань өвдөх магадлалтай байгаа учир биеэ бодоорой.
ҮХЭР (4/20-5/20)
Хайр дурлал, янаг амрагийн явдал одоо одтой байгаа ба азтай завшаан таныг ивээнэ. Хувь хүний хувьд өөрийгөө хөгжүүлэх нь амжилтанд хүрэх түлхүүр бөгөөд ажил мэргэжил, бизнесийн ололт олоход тус болно. Томоор сэтгэх чадвар тодорно. Хэсэг ашигтай мэдээлэл байдлыг өөрчилж болох бөгөөд та нарын дундах санасандаа заавал хүрдэг нэгний хүсэл тэмүүллийг хүчтэй болгоно. Энэ ордны эцэг эхчүүд наснаас нь хамааралгүй хүүхдүүдээ хэт эрхлүүлж эвдэхээс болгоомжил.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр уран бүтээлч нар арвин их олз омогтой байхаас гадна, урлагийн Янжинлхам бурхан таныг ивээж байгааг одод сануулж байна. Таны уран бүтээлийн санд гадаадын нэгэн бүтээл орсоноор та мш ихээр баярлах болно. Харин энэ ордны эрчүүдийн хувьд хэлж байгаа зүйлдээ эзэн болохгүй бол дараа нь хэлсэн зүйлээс болж асуудалд орох магадлал өндөр байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг амьдралдаа хэвшил болон нутагшуулах хэрэгтэй. Ингэж чадваас амжилт таныг тойрон гарна гэж байхгүй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Энэ өдөр хурц асуудлууд ба хямралтай нөхцөл байдлаа сайжруулахад таатай байна. Ойр дотны хүмүүс эсвэл ажлын хамт олны хэн нэг нь таны урмыг хугалж болзошгүй. Тийм ч таатай өдөр биш тул ажил хэргийн уулзалт, арилжаа наймаа хийх хэрэггүй. Бүтэлгүйтэх магадлал өндөр. Та ажлын байран дээр анхааралтай байх хэрэгтэй, яагаад гэвэл таныг хуурч болзошгүй. Эмчид үзүүлэх хэрэгтэй, гэхдээ түүний тавьсан онош танд эргэлзээтэй санагдвал дахин үзүүлэх хэрэгтэй.
АРСЛАН (7/23-8/22)
Хүмүүстэй харьцахад сайн өдөр. Ямар сонирхолтой өндөр сонирхолтой өндөр боловсролтой хүмүүс таньд татагдаж байгааг анхаар. Энэ ордныхон харилцааны хүрээ эрс өөрчлөгдөнө. Гэрээ хэлэлцээр яаран бүү байгуул. Учир нь, ирэх сард томоохон төслөөс ихээхэн амжилт олно. Хайр дурлалд таатай, амгалан тайван байдал ноёрхох өдөр. Хайрттайгаа илүү цагийг өнгөрөө. Ингэснээрээ долоо хоног турш эерэг энергиэр цэнэглэгдэж эрч хүчийг олж авна.
ОХИН (8/23-9/22)
Таны хувийн гадаад үзэмж энэ өдөр чухал. Та хоолны дэглэм барихаар шийдсэн бол гимнастиктай хослуулан олон талын фитнест дасгал хийвэл үр дүнтэй. Та өнгөлөг байвал сэтгэл тань ч өнгөлөг болно. Нууц болзоо таныг буруутан болгоно. Төлөвлөгөөгөө сайтар бод. Хүчин чармайлтаа зөв гэдгийг эргэн хар. Үгээ хянахгүй бол зөрчилдөөн үүснэ.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнөөдөр таны шийдвэрлэгдсэн асуудал үнэ цэнэ олно. Энэ үе тэнгэрийн дуутай адилтгаж сарын турш дүгнэн, цэгнэж ажилла. Хүнд байдлаас бүү ай. Саадыг туул. Өмнөө ажил гүйцэтгэх хугацаагаа товлож, амлалт өгсөн хүмүүс хоёр дахин хүнд ачааллыг үүрнэ. Сайн сайхан байдлаа нэмэгдүүлэхэд чиглэгдсэн шинэ санаа үр дүнд хүргэхгүй бололтой.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Няхуур өдөр. Төгс төгөлдөр байдал юмуу хамт олонтой холбоотой байсан ч хамаагүй таны тэвчээрийг барна. Өвчин зовиур нь таны бодлыг эрүүл мэндийн тухай бодлоор дүүргэнэ. Идэж чадах чадахгүй хоолны талаар санаа зовох нь тус хүргэхгүй. Харин эмчилгээ хийлгэж, амрах нь үнэтэй амин дэмүүдээс илүү хямдхан, үр дүнтэй байна. Ажилдаа явахаасаа өмнө нохойгоо салхилуулах нь өөрт болоод нохойнд дасгал болно. Цэвэр агаар идэвхтэй үйлдэл нь ухаан санааг сэргээж, ажлаа үр дүнтэй хийхэд нэмэр болно. Хэрвээ нохой байхгүй бол ганцаараа явж болно.
НУМ (11/22-12/21)
Ямар ч ажил үйл бүтэмжтэй өдөр. Санасан бодсон бүхэн сэтгэлчлэн бүтэх нигууртай. Тиймээс өнөөдөр урьд нь барьж авахаас зүрхшээдэг байсан ажлаа зоригтойгоор эхлүүл. Мөрийтэй тоглоомд хожих магадлалтай. Гэр орны ажилд нэгэн хэвийн байдлаар хандахаас зайлсхий. Шинэ зүйл санаачилж, өөрчлөлт шинэчлэл хий. Танд хэрэггүй мэт санагдсан ч аливаа зүйлд найз нөхдийн оролцоо, тусламжийг авахад илүүдэхгүйг санаарай.
МАТАР (12/22-1/19)
Төвөгтэй өдөр. Ажилдаа хэт улайрч, гэрээс гадуурх ажилд идэвхтэй оролцох нь таны гэр бүлдээ зарцуулах цагийг хомслох болно. Хэрвээ гэр бүлийнхэн тань энэ талаар гомдолловол ажлаа түр зогсоож танд юу хамгийн чухал вэ гэдгийг өөрөөсөө асуу. Хайртай хүмүүстээ илүү их цаг гаргах нь танд ямар таатай байхыг олж мэднэ. Зарим нэг нь тушаал дэвших бөгөөд үүний хажуугаар үүрэг хариуцлага ч нэмэгдэнэ. Цагаа маш нарийн төлөвлө. Таны нэр хүнд өсч, олон нийтийн арга хэмжээнд хүндтэй байр суурь эзлэх болно. Хэрэв өөр ажилд очих шаардлагатай болвол хэлэх хангалттай шалтгаан бэлд.
ХУМХ (1/20-2/18)
Будлиантай өдөр. Хуурмаг хандлага үргэлжилсэн хэвээр байна. Нэг юм хийх гэтэл хэтэрхий хийсвэр хандлага давамгайлах болно. Нөгөө дээр хүмүүс бага зэрэг гэмгүй худлаа ярина. Өглөө эрт хамгийн сайн үр дүн өгөх ажлуудаа төлөвлөж тэр хуваарийнхаа дагуу тууштай ажил. Ажил болон бизнесийн асуудал дээр бүх зүйлийг мэргэжлийн түвшинд хийхийг хичээ. Итгэж болмооргүй эсвэл шударга биш гэж сэжиглэж буй хүмүүсээсээ бол бай. Захирал юм уу дээд тушаалын хүн чинь таныг ердийнхөөсөө илүү хүнд ажлаар дарахыг оролдож магад.
ЗАГАС (2/19-3/20)
Хурц өдөр. Хэдийгээр олонхи хүмүүсийн хувьд зүгээр сууж байх нь хүсээд байх зүйл биш ч гэлээ өнөөдөр тун завгүй өдөр болох бололтой. Тайван бус зантай, байнга ямар нэг зүйл хийж байх хүсэлтэй гэлээ ч .яг одоо хийж байгаа зүйлийг чинь болиулахад хэцүү байх болно. Гэхдээ үйл хөдлөл хийхээсээ өмнө бодож байх нь чухал. Хаалттай хаалганы цаана дотны хүнтэйгээ хоёулханаа цагийг өнгөрөөх нь хайрын холбоог чинь бэхжүүлнэ.