| |
Видео
Шинэ мэдээ
МЯНГАНЫ АГУУ ИХ ДАРУУ ЗАН
Өнөө цагийн хүмүүс "би би" гээд л цээжээ дэлдээд байдаг болж. Бүгдээрээ олны танил болохын дон тусаа юу гэлтэй. Гудамжинд ачыгаа тэврээд явж байсан өвөөг хүүхэд зарах гэж явна гэж ирээд л зургийг нь аваад олон нийтэд цацаж байх жишээтэй. Биеэ магтаад л, зурган дээрээ өөрийнхөө ядмагхан ухаанаар бодож олсон утга ээдэрсэн үгийг ичих ч үгүй тавиад олон үзүүлэх. Харин энд би мянган жилд дуурсагдаж буй агуу их даруу зангийн үлгэр дууриалыг иш татаж байна. Монгол байтугай дэлхийн оюуны санд гайхамшигт бүтээл болж үлдэх Монголын нууц товчоог бичсэн эрхэм яагаад нэрээ тавьсангүй вэ. Бичсэн тэрлэсэнээс нь үзэхэд оюун билэгт мэргэн хүн байсан нь маргашгүй. Өгөдэй хааны зарилгаар уг бүтээлийг туурвисан бололтой байдаг. Тийм сод оюунт хүн Монголын нууц товчоог үеийн үед монголчууд ургийн урагт дамжуулан уншиж, дэлхийн дайдыг хэмжсэн суут богд Чингисийн тухай дэлхий нийтээрээ хүндэтгэн уншина гэдгийг мэдэж байсан байж таараа. Өөрийгөө муухан аян замын тэмдэглэл биш монголчуудын алтан урагийн бичээсийг хүүрнэж буйгаа ухаарахын дээдээр ухаарч байсан нь мэдээж. Тэр хүн нууц товчоог бичиж дуусаад хамгийн ард нь дарууханаар нэрээ таталгах байтугай хуудас бүр дээр нь сийлсэн ч болохоор байсан. Харин тэр суут эрдэмтэн, тэр сэцэн билэгт агуу хүн даруухан загнаж эрхэм өвгөдийн сургаал, хэлсэн үг, цэцэлсэн шүлэг, үүх түүхийг хичээнгүйлэн бичээд нэрээ тавьсангүй. Энэ бол МЯНГАНЫ АГУУ ИХ ДАРУУ ЗАН БИЛЭЭ. ӨӨР ҮҮНИЙГ ЮУ ГЭЖ ХЭЛЭХ БИЛЭЭ...бид ийм л суут хүмүүсийн удамсан уг нь....