| |
Видео
Шинэ мэдээ
Монгол дахь вьетнамчууд үерт нэрвэгдсэн нутаг нэгтнүүддээ тусалжээ
ПАРИС. /VNA/. Вьетнамын төвийн нутагт болсон үерийн улмаас хохирол амссан хүмүүст туслах зорилгоор Франц болон Монголд ажиллаж амьдардаг вьетнамчууд нийтдээ 4375 долларын хандив босгожээ.
Тусламжийн мөнгө цуглуулах ажлыг Франц болон Монгол дахь Вьетнамын ЭСЯ зохион байгуулсан байна.
Өнгөрсөн 10 дугаар сарын 13-16-нд Вьетнамд аадар бороо орж, үер болсны улмаас 25 хүн амиа алдаж, 18 хүн гэмтэж бэртэж, дөрвөн хүн сураггүй болжээ.
Мөн үерийн улмаас 1000 орчим байшин барилга эвдрэн нурж, 120 700 айл өрх үерт автаж, 15 мянга га газрын ургац сүйджээ.
Г.Доржханд Эх сурвалж: МОНЦАМЭ