| |
Аз жаргалыг сүйтгэдэг 10 муу зуршил
Таныг доош чирж байгаа муу зуршлыг орхих нь аз жаргалыг хоёр дахин нэмэгдүүлдэг
Муу зуршил таныг аз жаргалгүй байлгаад зогсохгүй гацалтанд оруулж хийхийг хүсээгүй зүйлийг хийх хэрэгтэй болгодог. Өнөөдрөөс, яг одооноос эхлэн амьдралаасаа устгацгаая. Үүнийг хийх үед өөр шинэ эерэг дадал зуршил байр суурийг нь эзэлнэ. Эдгээр 10 зуршлийг сайн зүйлсээр солих эхлэлийг яг одооноос тавиарай.
1. Өөрийн зорилгоо хойшлуулах
Зорилгоо хойш тавих нь гадны саад бэрхшээл тохиолдхоос илүүтэй зорилгодоо хүрэх замд саад болдог. Зорилгодоо хүрэх нэг бяцхан алхмыг өнөөдрөөс эхлэх хэрэгтэй. Яг адил маргааш ч бас хийгээрэй. Ихээр биш өдөр бүр давтах хэрэгтэй. Тууштай хүчин чармайлт амжилтын түлхүүр гэдгийг санаарай.
2. Жирийн амьдралаар амьдрах
Өөрийн тав тухтай бүсээсээ гарч амьдралын хамгийн аз жаргал олох замд эрсдэлтэй зүйл байдаг гэдгийг санаарай. Аз жаргал гэдэг бол амьдралын хүнд хэцүү зүйлсээс зайлсхийх биш. Харин мөрөөдөл, хүсэл эрмэлзлээ хөөх юм.
3. Өөрийгөө сүйтгэх
Таны өсөлт, амжилт, аз жаргалтай байдлыг сүйтгэдэг зүйлсийг юу зогсоодог вэ? Юу таныг гацалтанд оруулж байна вэ? Үүнийгээ олж устгаарай.
4. Асуудлаас зугтах
Буруу зүйлийн оронд зөв зүйлийн араас хөөцөлдөж эхлэх хэрэгтэй. Асуудлаас зайлчхийхийх гэж хичээх хэрэггүй харин сурч, хөгжих боломж шүү.
5. Өөрийн гаргасан алдаанаасаа санаа зовох
Хүн бүр алдаа гаргадаг. Гэхдээ тэдэнд өөрийн хүссэн зүйлээ хийх хүчийг өгнө.
6. Бүгдийг хянах гэж оролдох
Хяналт бол хуурмаг зүйл. Та бүхнийг хянахыг хичээдэг бол хурдан санаагаар унаж уурлах болно. Үүний оронд өөрийнхөө эргэн тойронд, өөрийнхөө дотор болж буй зүйлийн сэтгэл хөдлөлийг найдвартай хянаж чадна гэдгийг санаарай. Өөрийн эргэн тойронд буй бүхнийг хянах гэж оролдох нь аз жаргалыг бууруулна.
7. Бусдыг буруутгах
Хэзээч хэнийг ч юуг ч буруутгаж байгаагүй бол та гайхалтай юм. Үнэхээр аз жаргалтай байх арга зам бол өөрийн үр дүнд хариуцлага хүлээх, өөрийн үйлдэлдээ хариуцлагатай байх явдал юм.
8. Өөрөө өөрийгөө алдаж буй зүйлээр оролдох
Маш олон хүмүүс өөрсдийгөө алдах зүйлийг хүсдэг вэ? Та хэнтэй хамт байхдаа аз жаргалыг мэдэрдэг вэ? Өөрийгөө бусадтай битгий харьцуул. Толинд хараад хэн гэдгээ сана. Өөрийн гэсэн байр суурийг бий болгоорой.
9. Өнгөрсөн эсвэл ирээдүйдээ амьдрах
Таныг аз жаргалтай болгодог зүйлийг олох заль нь одоодоо үлдэх юм.
Таны ямар дурсамж өнөөдрийг бий болгож чадсан бэ? Ямар сонголт хийвэл аз жаргалтай байж чадах вэ?
10. Тогтмол гомдоллох
Өглөө орондоо сэрдэг үү? Танд хоол хүнс орон байр бий юу? Амьдралд бий бүхэнд талархаарай. Хоол, эрүүл мэнд, үерхэл нөхөрлөл, оюун санаа, зүрх сэтгэл гээд бүхий л зүйлд. Хэрэв та өөртөө гомдоллох үе таарвал эргэн тойрныхоо бүх зүйлд талархаарай.
Өдрийн төгсгөлд та аз жаргалгүй хэвээрээ л байвал муу зуршлаасаа салж чадаагүй л байна гэсэн үг. Өөрийн оюун ухаан, бие сэтгэлд илүү аз жаргал олж авах зүйлсийг бий болгоорой.
Эх сурвалж: everyday.mn