|
Видео

Шинэ мэдээ

Хөрөнгийн зах зээлийн салбарынхан хөгжлийн шийдлээ хэлэлцэв

Хөрөнгийн зах зээлийн салбарынхан хөгжлийн шийдлээ хэлэлцэв

 

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн "Хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх нь” төсөл хамтран "Нэг зорилго-Нэгдсэн шийдэл” сэдэвт хөрөнгийн зах зээлийн нээлттэй хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нээж, банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, түүнд оролцогчдын тоог нэмэгдүүлэх асуудал Засгийн газрын анхааралд байх болно гэлээ. Эдийн засгийг эрүүлжүүлэх, хөгжлийн зорилтуудыг бодит ажил болгоход санхүүгийн олон талт тогтолцоо нэн шаардлагатай байгааг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва онцолж, хөрөнгийн зах зээлийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хэлсэн үгэндээ, хөрөнгийн зах зээлийн идэвхжил, өсөлтийг дэмжих нь Хорооноос ирэх жилүүдэд банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд баримталж ажиллах үндсэн стратеги болохыг дурдаад, шинэ шинэ ХК-ууд, хөрөнгийн зах зээлийн шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болох, зах зээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд бүртгэл зөвшөөрлийн, татвар шимтгэлийн, бодлого зохицуулалтын зохистой, оновчтой арга механизм, шийдлийг шат дараатай авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Монгол Улсын санхүүгийн зах зээлд урт хугацааны санхүүжилтын тогтолцоо хараахан бүрдэж чадаагүй байгаа нь иргэд аж ахуйн нэгжүүд өндөр өртөгтэй богино хугацаатай банкны зээлийн эх үүсвэрийг ашиглахад хүргэж байна. Энэ нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах санхүүгийн салбарын зохистой бүтцийг бий болгох бизнесийн байгууллагууд урт хугацааны хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байна хэмээн мэргэжилтнүүд үзэж буй. Иймд олон тулгуурт санхүүгийн тогтолцоог төлөвшүүлж, хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын Хөрөнгийн биржид нийт 1.4 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий 299 ХК бүртгэлтэй, үнэт цаасны арилжааны дүн 98.6 тэрбум төгрөг байна. Хувьцаат компаниудын хувьцааны төвлөрөл өндөр, хөрвөх чадвар муу байгаа нь хөрөнгө оруулагчдын хүлээх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.

Хэдийгээр нөхцөл байдал сайнгүй байгаа ч цаашид идэвхжин нөөц боломж, шийдэл байгааг хэлэлцүүлэгт оролцогчид тэмдэглэж байлаа. Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид болон, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид нэгдэн зах зээлд тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлох, өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад хөрөнгийн зах зээлийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, ач холбогдлыг таниулан сурталчлах, цаашид авч хэрэгжүүлбэл зохих бодлогын санал дүгнэлтийг нэгтгэн, УИХ, Засгийн газар, төрийн холбогдох байгууллагуудад хүргүүлж, урт хугацааны бодлого, хөтөлбөрт тусгуулах зорилго бүхий энэхүү хэлэлцүүлэг нь зорилго, шийдлийг тодорхойлж, гарц гаргалгааг эрэлхийлсэн чухал арга хэмжээ боллоо хэмээн оролцогчид дүгнэв гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler