|
Видео

Шинэ мэдээ

“THE BEST HIT- 2016” оны хаалтын тоглолт удахгүй

“THE BEST HIT- 2016” оны хаалтын тоглолт удахгүй

 

Жил жилийн өнгийг тодорхойлох нэг зүйл бол уран бүтээлчдийн тоглолт байдаг гэхэд нэг их буруудахгүй биз. Тэгвэл энэ оны хаалтын тоглолт удахгүй бөхийн өргөөнд болох гэж байна."THE BEST HIT-2016” нэртэй Нийтийн дуучдын уг тоглолт нь нийгэм рүү хандаж байгаагаараа онцлог юм. Тодруулбал 
арваннэгдүгээр сарын 1-нд болох тоглолтын орлого "Хүүхэд ирээдүйн эзэд” ТББ-ын сайн үйлсийн аянд зориулагдах аж. Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Батбаяр, У.Далантай, С.Эрдэнэцэцэг, Б.Ганчимэг, Ч.Баярмаа, Д.Батсүх, Б.Бүрнээбаяр тэргүүтэй уран бүтээлчид нэгдэн энэхүү тоглолтод ая дуугаа өргөх юм байна. "THE BEST HIT-2016” тоглолт ганцхан удаа тоглогдох бөгөөд тасалбарыг бөхийн өргөөны кассаар борлуулж байгаа аж. Ийнхүү олон сайхан үйл явдал, баярт мэдээ, шинэ уран бүтээл төрүүлсэн 2016 оныг уран бүтээлчид маань"THE BEST HIT-2016” тоглолтоороо хааж байгаа бөгөөд тоглолтын орлогоор "Хүүхэд ирээдүйн эзэд” ТББ-ын зүгээс 1000 хүүхдэд бэлэг авч өгөх, мөн өрх толгойлсон эхчүүд болон өнчин хүүхдүүдийн хичээлийн хэрэглэл, өвлийн хувцасыг бэлдэж өгөх ажил зохион байгуулах аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler