![]() |
Видео
Шинэ мэдээ
Өнөө орой Чингисийн талбайд АСЕМ-ын хаалтын тоглолт болно
Өнөөдөр Чингисийн талбайд 20.30-24.00 цагт АСЕМ-ын Дээд түвшний 11-р уулзалтын хаалтад зориулсан тоглолт болно.
Тус үйл ажиллагааг нээж МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэх бөгөөд урилгаар ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан нар оролцох аж.
Тоглолтонд "Fire", "Киви", "Colors", "Гурван охин", "Lemons" хамтлагууд тоглохоос гадна МУГЖ Т.Ариунаа ая дуугаа өргөхөөр болжээ.
