| |
Энэ өдрийн зурхай /2016.10.25/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 25. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын 25. Ангараг гараг. Их морь одтой, зургаан мэнгэтэй, цагаан луу өдөр.
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Гал
Өдрийн наран 7 цаг 30 минутад мандан, 17 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.
Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Өөртөө итгэлгүй байдал болон айдсаас болж өөрийн хийх гэж тэмүүлж байсан зүйлээсээ ухарч болохгүй. Зардлаа сайтар хяна. Мөнгийг бодлогогүй үрэх нь таныг сайн түншээс тань салгаж мэднэ. Хэт их эрчтэй хичээл зүтгэл гаргахаас өмнө сайн бодоорой. Чухал зүйлийг хийхдээ 7 хэмжиж 1 огтол. Жижиг нарийн ширийн зүйлийг анзаарахгүй бол дараа нь гарч ирж саад болж болзошгүй.
ҮХЭР (4/20-5/20)
Адал явдал дүүрэн өдөр. Танд эр бяр амтагдаж, өдөр тутмын амьдрал сэргэж эхэлнэ. Харин өдөр бүр уулзалддаг хөрш, ойрын хамаатан болон бусад хүмүүстэй маргаж, зөрчилдөж магадгүй. Гэхдээ та эдгээр хүмүүстэй нэгдэж чадахын зэрэгцээ олны хүчээр хүссэнээ авах болно. Жолооны шалгалт болон бусад тест бодсоноос хүнд байх тул сайн давтах хэрэгтэй. Худалдаа хийдэг хүмүүсийн хувьд зарж борлуулах авьяас их сайн учир энэ үеэр ашигтай, сайн ажиллаж чадна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хөндий байдал стресстэй өдөрт бэлэн бай. Гариг эрхсийн нөлөөгөөр таны бодол, үйл хөдлөл хурдсах бөгөөд таны хувьд өөрийнхөөрөө, зан чанарын хувьд тогтвортой хандлага, үйлдэл хурдсаж зөв үедээ хурдан үйлдэл хийнэ. Гэхдээ энэ нь учир шалтгаантай. Цахилгааны хэрэгсэлдээ анхаар. Өөрөө засаж янзлах гэж оролдохоосоо өмнө мэргэжлийн хүн дуудаж янзлуул, ил цахилгааны утсанд бүү хүр.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Хайрын өдөр. Зарим сарны хүүхдүүдийн хувьд хайр дурлал ба янаг амрагийн явдал гол байр суурь эзэлсээр байх болно. Од гаригийн өнөөгийн энерги дурлалын оч цацруулж байна. Таны зөн билэг, уран сэтгэмж ба хүсэл эрмэлзэл бүгд хүчирхэгжиж байгаа цаг. Энэ идэвхжлийг та хайр дурлалын амьдрал эсвэл бүтээл ч ажиллагаандаа ашиглаж болох юм. Янз бүрийн санаанууд доор доороосоо ундрах болно. Оргилуун сэтгэлгээгээ дагах юм бол үр жимсээ өгөх болно.
АРСЛАН (7/23-8/22)
Ичмээр явдалтай тулгарч болзошгүй өдөр. Бие тавгүйтэх, архаг хууч сэдрэх магадлал их байна. Ялангуяа ахимаг насныханд энэ илүү хамаатай. Хувийн амьдралын бэрхшээлүүд эрс шийдвэр гаргах шийдвэртэй алхам хийхэд хүргэнэ. Биеэ сайтар барь. Болзошгүй зөрчил маргаан танд ашиггүйгээр эргэнэ. Чанартай хоол хүнс хэрэглэ. Орой унтахын өмнө салхинд алх. Мөнгөө онцын шаардлагагүй зүйлд зарцуулснаас болоод сэтгэл санаа тогтворгүй тайван бус байдалд хүрнэ.
ОХИН (8/23-9/22)
Тогтворгүй өдөр. Хүн болгоны сэтгэлд нийцүүлэх гэж хичээхээ боль. Та ямар нэгэн эерэг зүйлд зорихгүйгээр зүгээр л өөрийгөө хуурч байна. Гэр бүлийнхэнтэйгээ хамт суугаад ямар нэгэн маргаан гарвал бэлтгэлтэй бай. Энэ үед танд хариулт ордоггүй бол та сонгон авах эрхтэйгээ ойлгох болно. Гэртээ өөрчлөлт хий. Та аливаа зүйлийг дутуу хийхгүй тул төсөв сайн байна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Эрч хүчтэй өдөр. Таны өөрийн ордонд байрлах сарны нөлөөн дор санал бодлоо эрч хүчтэйгээр дэвшүүлэх, аливаад гарамгай байх чадвараар өндөр байна. Дараагийн хэдэн өдрийн туршид нэр хүндээ дээшлүүлэх, зорилгодоо хүрэх чухал алхмуудыг хийх зоригтой бай. Хэрвээ таны түрийвч бараг хоосрон, эд зүйлс хуучирч байгаа бол та хямд дэлгүүрт наймаа хийх, өрөө өгөх нь олз омог авч ирж мэднэ. Идэвх санаачилгатай байх нь хайрын романы оч үсэргэж магадгүй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Гараг эрхсийн таагүй байрлалын улмаас биеэ авч явахдаа алдаа гаргана эсвэл ажил дээрээ буруу тооцоо хийнэ. Сэтгэл санаа огцом өөрчлөгдөх, төлөвлөсөн санаагаа хэрэгжүүлэхэд бэрхшээл учрах, түншүүдтэйгээ зөрчилдөх магадлалтай. Үүссэн нөхцөл байдлаас нэр төртэйгөөр гарахад дээд зэргийн хүчин чармайлт шаардагдана. Таны албаны эсвэл нийгмийн байр суурь ганхаж болзошгүй. Үүнийг эмзгээр бүү хүлээн ав. Цагийн аясаар бүх зүйл хэвийн болно. Гэхдээ үүнийг хүлээн суу гэсэн үг биш шүү.
НУМ (11/22-12/21)
Асуудлыг намжаах өдөр. Өдрөөс өдөрт хуримтлагдсаар байсан жижиг асуудлууд арилж, хайртай хүнтэйгээ бүрэн ойлголцож чадна. Энэ нь та хоёрыг маш их гайхшруулах болно. Жижигхэн бэлэг ч гэсэн маш их зүйлийг өгүүлдэг гэдгийг сана. Чухал ажил хэргийн уулзалт замын түгжрээнээс болж саатах бөгөөд утсаар ярьж өөрийгөө ойлгуулахыг хичээ. Энэ жил сурч боловсроход их таатай жил тул богино хугацааны сургалтанд суух эсвэл ажилдаа саад бололгүйгээр алсын зайн сургалтанд хамрагдах хэрэгтэй. Олон нийтийн уулзалт цуглаанаар та олон төрлийн хүмүүстэй уулзах болно.
МАТАР (12/22-1/19)
Баяр хөөртэй өдөр. Биеэ олон талд хэд хэд хуваах хэрэгтэй болжээ. Бусад бүх хүмүүсийн хүүхдүүдийг гэрийн ажлаа хийж дуусгахыг сануулна гэдэг танд амаргүй байх вий. Ер нь нилээн удаан санаачлага гарга. Харин танд харж харгалзах олон хүүхэд байдаг бол тэднийг танин мэдэхүйн ямар нэг газар аваачиж, түүх соёл, уламжлалын талаар сургамж айлд. Арай том хүүхдүүдэд бол эртний сонин хачин түүхээс ярьж өгөхийг зөвлөж байна. Зул сарын энэ баярын өдрөөр найрал дуунд орж олуулаа дуулах нь хамгийн сайхан үйл явдал.
ХУМХ (1/20-2/18)
Идэвхтэй өдөр. Ирээдүйнхээ урт хугацааны төлөвлөгөөгөө гаргахад тохирох үе бөгөөд гэр орон эсвэл гэрийнхээ эргэн тойрон болон гэр бүлийн холбогдолтой бүх үйл ажиллагаанд өөрчлөн шинэчлэлт хий. Өнөөдөр ойр дотно харьцааны болон эмзэг байдлын асуудлыг сайтар ойлгох бөгөөд өөрийн сэтгэл хөдлөл, хэрэгцээтэйгээ холбогдоход тохирох үе. Хайртай хүмүүстэй өгч чадах зүйлсийн талаар бодож үз. Амьдралдаа учирсан онцгой хүндээ онцгой юм хийж өгөхийг хүснэ. Учир нь өнөөдөр бол хайр сэтгэл, ойр дотно харьцаа, итгэлийн хувьд төгс үдэш.
ЗАГАС (2/19-3/20)
Мэдрэмтгий өдөр. Амьдралын эрч хүч өндөр байна. Та цаашдын ажил хэрэгтээ туслах хэд хэдэн шинэ танилтай болно. Харин та эргэн тойрныхныхоо санал бодол ба бизнесийн түншүүдийнхээ ажил хэрэгч чанарыг хүндэтгэж чадсан тохиолдолд бүрэн амжилтанд хүрч чадна. Таны биеэ авч явах байдлаас санхүүгийн амжилт, эсрэг хүйсийн хүнтэй харьцах харьцаа шалтгаална. Шаардлагагүй асуудлуудад анхаарлаа бүү хандуул.