|
Видео

Шинэ мэдээ

Эрдэнэ вангийн НОЁРХОЛ ХЭЗЭЭ НУРАН УНАХ ВЭ

Эрдэнэ вангийн НОЁРХОЛ ХЭЗЭЭ НУРАН УНАХ ВЭ

 

Баянголын ВАН хэмээн нэрлэгддэг УИХ-ын гишүүн С.Эрдэнийн тухай "но”-той, ноцтой баримт нэлээд дэлгэгддэг ч мань хүн яагаад ч юм "мултарч”орхидог. Энэ жилийн сонгуулиар нам нь есхөн суудал авсан ч, тэрээр УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдсон азтай нэгэн. Дүүргийнх нь иргэд түүнд "дургүй" гэдэг ч гурван жил дараалан гишүүнээр сонгосон. Тэгэхээр Баянголынхон С.Эрдэнэд үнэхээр дургүй эсэхийг хэн мэдэхэв.

Зөвхөн нэг газраасаа гурван удаа сонгогдоно гэдэг түүнийг тухайн дүүрэгтэй хичнээн их нэр нөлөөтэйг харуулж байна. Нөлөөллөө харин ямар аргаар олж аваад байгааг учир мэдэх нэгэн нь гадарлаж л байгаа. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө тэрээр хээв нэг "ЭРДЭНИЙН ТОЙРОГ” хэмээн нэгэн байшингийн оройд залж орхисон.

Харин энэ жилээс түүнд нэлээд том өрсөлдөгч гарч ирсэн нь "Оргил” худалдааны төвийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар.

МАН-аас анх удаагаа нэр дэвшээд шууд л гарч ирсэн тэрээр "Оргил” худалдааны төвийн анхны салбараа 3,4-р хороолол буюу БГД-т байгуулж байсан түүхтэй. Тэгэхээр Ж.Ганбаатар гишүүнд Баянгол өгөөжтэй нутаг гэдэг нь үүгээр харагдаж байна. Гэвч шинэхэн гишүүнд маань нэгэн саад байгаа нь өнөөх л Эрдэнэ ван. Баабар хүртэл С.Эрдэнийг их ялагдлынхаа дараах хурал дээр "чи бол шоронд суух ёстой” хэмээн чичилсэн байдаг. Гэвч түүний нэр нөлөө одоог хүртэл унасангүй.

Унаагүй гэдгийг нь дөнгөж өчигдрийн өнгөрсөн дүүрэг, орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалтаар БГД 41 тойрогтойгоос АН-31, МАН-10-ыг авснаар харж болно.

Мөн АН-ын энэ үнэмлэхүй ялалтад УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа нэлээд нөлөөлсөн хэмээн хүмүүс жиг жуг гэлцэнэ лээ. Тэгэхээр БГД-ийн дараагийн Засаг дарга хэн болох нь эндээс тов тодорхой харагдаж байна.

Харин Баянголын газар нутгийг бүхлээр нь өөрийн болгосон, хүүхдийн тоглоомын талбай дээрэмдсэн, хамаатан садан, ахан дүүсээ төрийн албанд томилсон, төрийн мөнгөөр гадны орноор гэр бүлээрээ зугаалсан гэх эрхэм төрийн түшээ маань Баянголдоо эзэн суусаар л байх бололтой.

Нөгөө талд Баянголын "Жонон”-д өргөмжлөгдөөд буй УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тус дүүрэгт аль хэдийн өөрийн нөлөөллөө тогтоохоор ажиллаж эхлэжээ. Өөрийн хөрөнгөөр 1,4 км зам тавихаар ажилдаа орсон тэрээр ярихыг биш хийж эхлэхийг илүүд үзсэн бололтой.

Энэ нь ч сайн хэрэг.

Тэрээр Нарантуул зах дээр худалдаа эрхлэгч жижиг ААН-үүд, автозасвар, үсчин, 6-н нэрийн дэлгүүр, эмийн сан, цайны газар зэрэг 1,5 тэрбумаас бага орлоготой газруудыг нэг хувийн татварт яаралтай хамруулах саналыг УИХ-д удаа дараа тавьсаар буй.

Тиймдээ ч тэрээр гишүүн болсныхоо дараахан Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих дэд хорооны даргаар сонгогдсон.

Үүнийг харин зарим нэг нь мушгин гуйвуулж, өөрийнхөө компанийн татварыг бууруулах гэлээ хэмээн ундууцсан. Гэвч энэхүү татварын хөнгөлөлт Ж.Ганбаатар гишүүний үүсгэн байгуулсан "Оргил” худалдааны төвөөс хамаагүй бага орлоготой газруудад л хамаатай гэдгийг тэрээр өөрийн сошл хуудсаараа тайлбарлсан.

Өнгөрсөн жил гэхэд "Оргил” худалдааны төв улсад 11,3 тэрбумын татвар төлжээ.

Дашрамд дуулгахад тэрээр БГД-ийн 21-р хороонд цэцэрлэг байгуулахад хувиасаа 20 сая төгрөг хандивласан байна билээ. Тэгэхээр хэрэв Ж.Ганбаатар гишүүн энэ чигээрээ ажиллаад байвал Эрдэнэ вангийн ноёрхлыг унагаж магадгүй л юм. Хэрэв тэгвэл БГД-т шинэ салхи сэвэлзэх нь гарцаагүй билээ.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler