| |
Видео
Шинэ мэдээ
УИХ-ЫН ДАРГА МАРГААШ 14 ЦАГТ САНАЛАА ӨГНӨ
УИХ-ын дарга М.Энхболд маргааш Сум, дүүргийн ИТХ-ийн сонгуулийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог 2036 дугаар хэсгийн санал авах байранд очиж саналаа өгнө.
Өөрөөр хэлбэл нийслэлийн 23 дугаар дунд сургууль дээр 14.00 цагт очиж саналаа өгөхөөр болжээ.
Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуулийн 1834 дүгээр хэсгийн хороонд очиж саналаа өгөх гэнэ.
Тус хэсгийн хороо нь Замын цагдаагийн хажуугийн "Миний хайпермаркет"-ийн баруун талд байрлах "Номноо" хотхоны 147 дугаар байранд байрлаж байгаа аж.
П.АНИР
Оллоо.мн
Оллоо.мн