|
Видео

Шинэ мэдээ

4-09-2024, 18:10

ВАЛЮТЫН САНГИЙНХАН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ИРНЭ

ВАЛЮТЫН САНГИЙНХАН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ИРНЭ

 

Монгол Улсын эдийн засаг сэхээнд байна. Үүнээс гарах арга замын нэг бол Олон улсын вапютын сангийн тусламжийг авах юм. Энэ удаагийн Засгийн газар ч валютын сангийн тусламжийг авахаар уулзалт яриа хэлэлцээрийг хийсээр байгаа. Тухайлбал, энэ сарын эхээр АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн долоо хоногт болсон Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад Сангийн сайд,  Монголбанкны Ерөнхийлөгч албаны төлөөлөгчдийн хамт оролцсон.

Энэ үеэр ОУВС, Дэлхийн банкны удирдах албан тушаалтнууд болон хөрөнгө оруулагчидтай  уулзалт хийж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон тухай албаны хүмүүс мэдээлсэн. Тэгвэл энэ долоо хоногт ОУВС-ийн ажлын хэсэг энэ сарын 20-ны өдөр Монгол Улсад ирж ажиллахаар болжээ. Ингэснээр манай улсад туслах талаарх эцсийн шийдвэрээ гаргах юм.
 
П.ГОО
Оллоо.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler