| |
“Нэг ардчилал”-ын Х.Сэргэлэн цагдаад 1.8 тэрбумын төхөөрөмж шахжээ
Тухайлбал гар компьютер нэг бүрийг 3.5 сая, мобайл хэвлэгчийг 1.5 сая төгрөгөөр БНСУ-аас худалдан авсныг доорх хүснэгтээс харж болно. Мөн программыг нь суулгахад 50 сая гээд "ухаалаг систем”-ийн төслийн нийт өртөг 1.8 тэрбум төгрөг болжээ. Тэгвэл эдгээр төхөөрөмжийг БНСУ-д хэдэн төгрөгөөр борлуулж байгаа нь интернэтэд бэлхэн тавигдсан байна. Сонирхвол, манайхны 3.5 саяар нэг бүрийг нь авсан гар компьютер 950 000 вон, 1.5 саяын үнэтэй мобаил хэтэвч 299 000 воны үнэтэй байх жишээтэй. Монголбанкны өчигдрийн ханшаар нэг вон 1.63 төгрөгтэй тэнцэж байгаа. Тэгэхээр ямархан зөрүү гарч байгааг хэнбугай нь ч бодоод олчих биз ээ. Хамгийн хачирхалтай нь Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг салбарт тендер зарлах болгонд "Смарт солюшн” нэртэй компани шалгардаг болоод удаж байна. Жолооны үнэмлэх хэвлэх машины төхөө- рөмж болоод камержуулалт, цагдаа нарын төхөөрөмжийг нийл үүлэх, гэрлэн дохионуудыг шинэчлэх, сэлбэх, Замын цагдаагийн газрыг цахимжуулах гээд энэ компанийн Замын цагдаа, Автозамын газарт хийж өгсөн ажил их ажээ. Гэрлэн дохиог шинэчлэх ажлыг Монголын компаниуд нэг тэрбум төгрөгөөр гүйцэтгэх санал оруулж ирсэн ч хамгийн үнэтэйг нь буюу арван тэрбумын гүйцэтгэлтэйг нь сонгосон гэж байгаа.
Замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй, тасалбарын систем нэвтрүүлэх
Тендерт мөн л "Смарт солюшн” компани давуу эрхтэйгээр шалгарсан гэж байгаа. Энэ компанийг хайж, эрж үзлээ. Гэвч тухайлсан ажлын байр үгүй, ажилчид гэж бүр үгүй ганц захирлын орон тоотой. Захирал Солонго нь дийлэнхдээ гадаадад амьдардаг бөгөөд түүний арыг нөхөр Х.Сэргэлэн нь даадаг гэлцдэг. Захирал бүсгүй хаа нэг Монголд ирээд ажлаа бүтээгээд явдаг нь үнэний ортой бололтой юм. Хамгийн сүүлд гэхэд л тус компанийн оруулж ирсэн жолооны үнэмлэх хэвлэх төхөөрөмж шаардлага хангахг үйн улмаас байнга эвдэрч, 20 мянга гаруй үнэмлэх овоорч, жолооч нарыг бухимдуулж байлаа. Гэрээний дагуу тоног төхөө- рөмжөө сэлбүүлье, засуулъя гэхээр захирал нь олддоггүй. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд арга ядахдаа "Смарт солюшн” компанийг Чингэлтэй дүүргийн шүүхэд өгч заргалдсан ч хариуцагч нь байхгүй гэдэг шалтгаанаар хэргийг шийдэлгүй байнга хойш тавьсаар байсан юм. Учрыг лавлахад, захирал нь гадаадад л байна гэх юм. Түүнийг олж уулзах боломжгүй юм билээ хэмээн цөхөрсөн хариу өгч байв. Нийлүүлсэн, шахсан бүхэн нь шаардлага хангадаггүйн дээр араасаа байнга хэл ам дагуулж байдаг "Смарт”-ынхан Замын цагдаагийн газраас зарлаж буй тендер бүрт шалгарч байдгийн учир юу вэ. Тэгвэл "Смарт солюшн” компанийн захирал Солонгын нөхөр Х.Сэргэлэн нь АН-ын залуу гишүүдийн буюу одоогийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Боловсролын сайд Л.Гантөмөр нарын үүсгэн байгуулсан "Нэг ардчилал клуб”-ын гол санхүүжүүлэгчээс гадна Хууль зүйн сайдын дотнын анд ажээ. Тиймдээ ч сайдын дэмжлэгээр тендерийг ногоон гэрлээр авдаг. Үнэ хямд, төсрийг нь нийл үүлсэн болоод хаядаг ч сайд найзын нэр нөлөө түүнд нөмөр нөө- лөг болдог гэж ойлгогдохоор байна. Хууль зүйн сайдын найзын "Смарт солюшн” компани ийн хуулийн салбарын тендер бүрийг хамдаг болсон ажээ. Тэдний нөхөрлөл Х.Тэмүүжинг сул гишүүн байх үеэс эхтэй бөгөөд Баянгол дүүргээс эхний томоохон тендерээ авч байсан гэдэг. Тухайн үед Х.Тэмүүжин сайд тус дүүргээс УИХ-д анх сонгогдоод удаагүй байжээ. Баянгол дүүргийн автозамын уулзваруудыг камержуулах төсөл зарлагдахад Х.Тэмүүжин гишүүн, дүүргийн цагдаагийн дарга хоёрын дэмжлэгтэйгээр "Смарт солюшн” шалгарч байж. Энэ нь нэг тэрбум төгрөгийн төсөл байсан гэдэг. Эндээс тэдний нөхөрлөл эхэлж "Смарт солюшн”- ы эзэн "Нэг ардчилал” клубын нууц санхүүжүүлэгч болсон түүхтэй. "Смарт солюшн”-ы дараагийн ялсан томоохон тендер нь Энхтайваны өргөн чөлөөг камержуулах ажил байв. Энэ нь 1.6 тэрбумын өртөгтэй байжээ. Дараагийнх нь Баянгол дүүргийн гэрэл дохионуудыг солих тендер. Үүнийг 1.2 тэрбумаар гүйцэтгэсэн байна. Гэвч эдгээрээс хэл ам дагуулаагүй нь нэгээхэн ч үгүй. Баянгол дүүрэгт гэхэд л мэдрэгчтэй, бичлэг хийдэг камеруудыг суурилуулсан ч хоёр жил ч бололгүй гацаж, эхнээсээ эвдэрсээр өнөөдөр дахин сольж байгаа.
Тэгээд ч "Смарт солюшн” компанийн оруулж ирсэн камерууд гацдагийн дээр уулзвараар хурдтайхан орж ирсэн автомашины ар, өврийн арлын дугаарыг харах боломжгүй, Ө,Ү үсгийг танихгүй, А,Д үсгийг андуураад байдаг гэнэ. Сийрэгхэн толгойтой жолооч нар маань ч үүнийг нь мэдчихсэн аль уулзвараар ямар хурдтай өнгө- рөхөө тооцоолчихдог гэдэг. Магадгүй хэл ам дагуулаад байгаа уншигч, хэвлэгч төхөөрөмж хэдхэн сарын дараа хэрэггүй хог болоход гайхах зүйлгүй мэт. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн жилийн төсвийг авлигажсан хэмээн нэрийдэж, харин энэ жилийн төсвийн авлигаас ангид байлгана гэж амлаж байсан нь саяхан. Гэтэл түүний хэрэгжүүлсэн төсөл авлигаас ангид байж чадаж байна гэж үү. Эрхэм Ерөнхий сайд, Хууль зүйн сайд энэ бүгдэд удахгүй хариу өгөх биз ээ.
У.Мичид
2013-12-12