|
Видео

Шинэ мэдээ

С.Нарангэрэл: Х.Тэмүүжин хуулийн салбарыг “самарч” байна

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор С.Нарангэрэл саяхан хэвлэлд өгсөн

нэгэн ярилцлагадаа хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хандсан хатуухан үгийг дайгаад авчээ. Тэрээр хууль зүйн салбарын эргэн тойронд салбарын сайд, прокурор, цагдаагийн дарга нарын хооронд өрнөөд байгаа зөрчил тэмцлийн талаар "Монгол орны өвөрмөц амьдралд нийцсэн үндэсний эрх зүйн тогтолцоо , тогтвортой үйлчилдэг хууль тогтоомжуудыг шинэчлэх нэрээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэтэрхий самарч байгааг хуулийн байгууллагын удирдлага , Монгол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, ЦЕГ-ын дарга Б.Билэгт нар эсэргүүцэж байгаа  л асуудал гэж би ойлгож байна.”  гэж дүгнэсэн байна.  Х.Тэмүүжин өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа С.Нарангэрэлийг "хоцрогдсон хүн” гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл С.Нарангэрэл "Х.Тэмүүжингийн хэлснээр би хоцрогдсон болчихгүй. Гэсэн хэдий ч Х.Тэмүүжингийн энэ мэдэгдэлд Монголын нийгэм бүхэлдээ анхаарах ноцтой зүйл цухалзаж байгаа харагддаг. Энэ нь юу гэхлээр 1921 оны ардын хувьсгалын дараа тэр үеийн залуучууд засгийн эрхэнд гараад тэр үеийн лам, ноёд, хутагт хувилгаад гээд Монголын оюуны маш том сор болсон хүмүүсийг коминтерний заавраар алж устгасан. Одоо хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хэлж, ярьж хийж байгаа үйлдэл нь яг ийм санаа цухалзуулж байгаа нь эмзэглүүлж байна.

Х.Тэмүүжинг Монгол Улсын Их Сургуулийн багш болгосон, ажил амьдралын захад залгуулсан хүн би мөнөөс мөн. Тэр бүү хэл магистрантурт сурч байхдаа над дээр орж ирээд "Багшаа би эхнэр хүүхдээ тэжээх цалин мөнгө байхгүй, хувийн компаниуд хуулийн зөвлөхөөр ажилладаг юм уу " гэхээр нь "уг нь би чамайг магистрантур төгсөхөөр чинь багш болгоё гэж бодсон юм. Чи хэрвээ хувийн компанид ажиллаад явах юм бол эргээд багш болоход хэцүү байх болно. Тийм учраас миний  хувийн жижиг төсөл байдаг. Тэрнийхээ цалинг би чамд өгье” гэж хэлээд жил гаран өөрийнхөө цалингаар цалинжуулж байсан юм уг нь. Гэтэл энэ хүн өнөөдөр өчүүхэн ч гэсэн өөрт нь тус болсон хүндээ ингэж хандаж байгаа нь энэ хүний дотор юу байна вэ гэж эрхгүй бодуулахад хүргэдэг” гэж хариу барьжээ. Энэ мэтээр нэгэн цагт багш, шавийн харилцаатай явсан хоёр эрхэмийн зөрчил үргэлжилсээр байна.

24tsag.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler