|
Видео

Шинэ мэдээ

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэдээс 10-ынх нь мэдүүлгийг буцааж 24 иргэнд анхааруулга өгчээ

 

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хэрхэн хянаж, ямар шийдвэр гаргасан талаарх мэдээллийг АТГ-аас олон нийтэд танилцуулж байгаа билээ.

Өнгөрсөн долоо хоногт 263 иргэний мэдүүлгийг хүлээж авсан. Өмнөх үлдэгдэлтэйгээ нийт 584 мэдүүлгийг хянан шалгасан байна. Тэгэхээр АТГ долоо хоногт 300 орчим урьдчилсан мэдүүлэг хүлээн авч, 500 гаруйг хянан шалгадаг гэхээр өндөр ачаалалтай ажилладаг нь тодорхой харагдаж байна. Түүнээс гадна нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж үзээд өнгөрсөн долоо хоногт 10 иргэний мэдүүлгийг буцааж, 24 иргэнд анхааруулга өгсөн талаар эх сурвалж хэлэв.

Мэдүүлгийг нь буцаах хэд хэдэн үндэслэл байдаг аж. Тухайлбал, мэдүүлгийг АТГ-аар хянуулалгүйгээр албан тушаалд томилсон байх тохиолдол цөөнгүй гардаг. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл гэнэ. Тийм учраас томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулахаар ханддаг.

Түүнээс гадна төрийн албаны ангилал, зэрэглэл хамаарахгүй, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, мэдүүлгийг томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй зэрэг үндэслэлүүдээр ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь буцаажээ.

О.Сайхан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler