| |
Манай дэлхий рүү асар том солир ирж яваа талаар мэдээллээ
Манай дэлхий рүү асар том хэмжээтэй солир ирж яваа талаар Уралын их сургуулийн эрдэмтэн Виктор Гроховский мэдээллээ. Энэхүү солир нь тэр жил Челябинскийн дээр дэлбэрсэн солироос 2-3 дахин том хэмжээтэй байх магадлал өндөр гэнэ.
"Шинэ зууны хамгийн анхны том солирын дэлбэрэлт Челябинскийн дээр болсон. Одоо дахиад илүү том солир ирж явааг ч үгүйсгэхгүй” гэж тэрбээр өгүүлж байна.
Профессор В.Горховский сүүлийн хэдэн зуун жилд дэлхийн агаар мандалд хичнээн томоохон солир орж байсныг нарийвчлан тооцоолж гаргажээ. Эдгээр солирын унасан давтамж дээр үндэслээд дээрх дүгнэлтийг хийж байгаа аж. Түүний судалгаагаар, манай гариг дээр зуун жилд 1-3 удаа томоохон солир унадаг аж. ХХ зууны том солир нь Тунгусст унасан солир аж. Харин XXI зууны эхний том солир нь Челябинскийн дээр дэлбэрсэн солир байжээ.
Тэрхүү солир 2013 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр дэлхийн агаар мандалд орж ирээд, ОХУ-ын Челябинск мужийн орчимд агаарт дэлбэрсэн юм. Солирын жин, дэлбэрэлтийн хүчийг АНУ-ын Сансрын уудмыг шинжлэн судлах төвийнхөн 7000 тонн, 300-500 килотонн байсан гэж тооцоолж байв. Энэ нь Хирошима хот дээр АНУ-ын дэлбэлсэн улс төрөгчийн бөмбөгнөөс 20 дахин хүчтэй байсан гэсэн үг юм. Дэлхий дээр солирын бороо орсон энэ тохиолдол дэлхий нийтийг шоконд оруулж, уг солирыг дэлхийд аажмаар ойртсоор буй 2012DA14 аварга солирын нэг хэсэг байсан юм биш биз гэсэн айдас газар авсан билээ.
С.Алдар
Breakingnews.mn