| |
Видео
Шинэ мэдээ
Хятадад 31 хуруутай хүүхэд төржээ
Хятадын Хунань мужид хоёр хөлөндөө тус бүр найман хуруутай, нэг гартаа найм, нөгөө гартаа долоо буюу нийтдээ 31 хуруутай хүүхэд мэндэлжээ.
Эмч нарын ярьсанаар энэ эмгэг ээжээс нь удамшсан гэнэ.
Түүний ээж төрөлхийн хөл гарандаа зургаан хуруутай юм байна. Хятадын хэвлэлүүдээр энэ хүүгийн тухай нийтлэлүүд гарснаар эмч нар гурван удаагийн мэс ажилбараар уг эмгэгээс нь салгаж өгөхийг амалжээ. Хүүгийн эцэг, эх нь ядуу тул үнэгүй шахам энэ хагалгааг хийх бөгөөд хүү арван зургаан нас хүртлээ эмч нарын хяналтад байх гэнэ.
Г.Эрдэнэзул /FACT.MN/