|
Видео

Шинэ мэдээ

Монгол тогоочид олон улсын тэмцээнээс зургаан медаль хүртлээ

Дэлхийн тогооч нарын холбоо болон Туркийн тогооч нарын холбооноос зохион байгуулж буй 14 дэхь удаагийн "Истанбул Гастрономи” олон улсын тогооч нарын фестивалиас Монголын тогоочид зургаан медаль хүртлээ.

 

Тодруулбал, Монголын мастер тогоочдын холбооны тэргүүн, МУ-ын зөвлөх инженер, МУ-ын мастер тогооч Д.Буяндэлгэр, Монголын мастер тогоочдын холбооны гүйцэтгэх захирал, МУ-ын мастер тогооч Р.Батбаатар, ММТХ-ны дэргэдэх Ахлах тогоочдын холбооны захирал, МУ-ын мастер тогооч Ж.Отгонпүрэв, МУ-ын мастер тогооч Ж.Цагаанцоож, Б.Байгалмаа нарын таван тогооч амжилттай оролцож, багаараа Гранд прикс болон Ази хоолны төрлөөс нийт зургаан медаль хүртжээ. Энэ сарын 11-14-ний хооронд болж өнгөрсөн уг тэмцээнд дэлхийн 20 гаруй орны 2000 гаруй тогооч оролцсон аж.

 

Т.Гэрэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler