|
Видео

Шинэ мэдээ

Н.Алтанхуяг: Ядаж томосгосон тойрогтойгоо үлдээгээч гуйж байна

Н.Алтанхуяг: Ядаж томосгосон тойрогтойгоо үлдээгээч гуйж байна

 

УИХ-ын сонгуулийн өмнөхөн МАН-ын удирдлагуудын 60 тэрбум төгрөгийг хэрхэн босгох тухай бичлэг задарч шуугиан тарьсан. Харин энэ удаа АН-ын  удирдлага, зарим  гишүүдийн "нууц" гэх бичлэг цацагдав. "Нууц" гэх хаягтай энэ бичлэг яагаад олон нийтэд ил болов.  Уг нь  АН-ынхан сонгуулийн хуулийг хэрхэн өөрчилж, ямар системээр сонгуульд оролцвол ялалт байгуулах вэ гэх асуудлаар  өрнөсөн яриа  төдий. Ярианы агуулга нь Н.Алтанхуяг, Д.Арвин нарын  жижиг мажоратор тогтолцоогоор сонгуульд оролцох нь АН-д ашиггүй, МАН-ын сцениараар явж байна гэх шүүмжлэл, томосгосон тойргоор явуулаач гэх  гуйлт. Намын дарга З.Энхболд, Нийслэлийн Э.Бат-Үүл нарын өөрсдийнхөө бодлого, шийдвэрийг хамгаалсан, намын удирдлага  гэдгээр далайлгасан өнгө аястай яриа. Энэ бол  УИХ-ын сонгуулийн өмнө болсон үйл явдал. Сонгуулийн үр дүнд АН үнэмлэхүй ялагдал хүлээсэн. Энэхүү бичлэгээс Д.Арван, Н.Алтанхуяг нар алсын хараатай, Э.Бат-Үүл, З.Энхболд нар зайгаа тавьж өгөх болсон гэх дүгнэлтийг олон нийт өгч байгаа болов уу.

Өдгөө АН-ын дотоодод дараагийн  намын дарга байх вэ гэх марафон хүчтэй өрнөж, орон нутгийн сонгуулийн сунгаа эхлээд байна.  Ийм эгзэгтэй үед   өмнөх удирдлагуудынхаа  нэр хүндийг унагах, намын даргад өрсөлдөх боломжтой нэгнээ харлуулах зорилго ч агуулж байж мэдэх.

Ингээд тэдний ярианы хэсгээс хүргэж байна.

УИХ-ын гишүүн асан Д.Арвин: 76 жижиг бол МАН-ын бодлого

...Ямар сонгуулийн тогтолцооны үед олонх болсон гэдгээ гишүүд бодох хэрэгтэй л дээ. 1996, 2000 гээд дандаа л МАН ялалт байгуулж ирсэн. Сая өнгөрсөн сонгуулиар томосгосон тойрог болж байж олонх болсон гэдгээ та нар өөрсдөө мэдэж байгаа гэж бодож байна. 76 жижиг болох бол АН-ын бодлого ерөөсөө биш байсан. Энэ бол МАН-ын бодлого байсан. Хорин хэдхэн хоногийн дотор  МАН-ын бодлого нэгт орчихлоо л доо. Би үүнийг мэдэрч байна. Надад бол аль нь ч байсан яахав. Уг нь би энэ намыг ялаасай гэж бодож л байгаа байхгүй юу. МАН үүнийг хийхийн төлөө 4 жил явсан, жижиг тойргууд дээрээ ажилласан. МАН энэ бодлогоо хийж чадлаа. Би үүнд л харамсаж  байна. Батцогтоо чи битгий ингэ. Жижиг тойргоос гарахгүй ээ. Бид олон жилийн туршлагатай учраас хараад л хэлж байна...

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: Ядаж томосгосон тойрогтойгоо үлдээгээч гуйж байна

Авгайгаасаа салчихлаа, ноосоо тушаачихлаа. Одоо намынхаа батлахыг өгчихвөл болчих гээд байна.  Хатуухан үг хэлэхгүй бол болохгүй нь. Би Арвин гишүүнтэй 100 хувь санал нийлж байна.  110 хувь ч юмуу. Хэний тоглоомонд орж нам ингэж  нам засгийг бужигнуулж аля хаямааргүй л байгаа юм даа.  Наад 76 чинь бол МАН-ын үнэхээрийн чин хүсэл ш дээ. Бүлэг дээр ярьж байна лээ. МАН 4 жил үүнийхээ бэлтгэлийг хийж, жагсаалтын ард нуугдаж гэх мэт үг хэрэглэсээр байгаад сая цэц дээрээс авлаа л даа. Цэцийн юмыг авна гэдэг чинь  энэ тоглоомны эхнийх нь. Ноосоо тушааж байгаа чинь тэр. Одоо тэгээд  76 болчихвол  эхнэрээ салж байгаа юм. Тэгээд МАНАН-аа байгуулж байгаа юм.  Ингээд зохиомол, захиалгын УИХ бүрдэж байгаа юм. Би хувьдаа улсаа, намаа бодоод явбал ядаж томосгосноор үлдээх. Уг нь бүр жагсаалт байх ёстой гээд байгаа шүү дээ. Асар том ухралтууд байхгүй юу. Томосгосон тойрог дээр бол  бидний хийсэн юм жаахан мэдрэгдэнэ. Хөвсгөл аймгийг хэд хувааснаас Хөвсгөл бүхэлдээ байвал замынхаа тухай ярихад арай дээр байсан юм. Хүний сцениарт  орно гэхэд арай хэтэрлээ. Би та нараас гуйж, хүсч байна. М.Энхболд нам талдаа ардын баатар болсон байх. Бүдүүнээр нь бүтээгээд өг л дөө.

Хотын дарга асан Э.Бат-Үүл: Би энэ намыг сонгуульд ялах, ялагдахыг шийдэж байгаа хүний нэг

...Н.Алтанхуягаа би  намын удирдлага учраас үг хэлж байна. Чи дуугүй бай л даа. Яасан хаашаа юм. УИХ-ын гишүүн байж үзээгүй юмуу. УИХ-ын гишүүн гэхээр хүн дээрэлхэж болдог юм уу. Чи нам юмуу. Би намын удирдлага.   Би энэ сонгуульд нам ялагдах уу үгүй юу гэдгийг шийдэж байгаа хүний нэг. Чи ямар шийдэх юм биш.  Чи  З.Энхболдыг ялагдаасай л гээд явж байгаа биз дээ. Мажоратор систем бид нарт ээлтэй ш дээ...

Б.Сондор

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.