| |
Жерар Депардье: Би өдөрт 12 шил архи уудаг
Францын нэрт жүжигчин Жерар Депардье "So Film” сэтгүүлд ярилцлага өгөхдөө "Уйдахаараа архи уудаг. Нэг уухаараа зогсож чаддаггүй. Өдөрт 12, 13, 14 шил архи уудаг” хэмээн ярьжээ. Өндөр татварын улмаас Франц эх орноосоо зугтсан алдарт жүжигчин нисэх буудал дээр нэг бус удаа согтуурч шуугиан тарьж байв. Мөн согтуугаар автомашин жолоодож осол гаргаж байжээ. 65 настай франц эр архи эрүүл мэндэд нь заналхийлэх болсныг хүлээн зөвшөөрөөд саяхан мэс засалд орж цусан дахь холестеролийг хянах төхөөрөмж суулгуулснаа ярьжээ.
"Би болгоомжтой байх хэрэгтэй болсон. Ямар ч байсан одоо үхэхгүй. Эрч хүчтэй хэвээр байна” хэмээн Депардье өгүүлэв. Нэрт жүжигчин хэд хэдэн дарсны үйлдвэр, зоогийн газар эзэмшдэг. Тэрээр уулын горхины усаар "Биологийн архи” үйлдвэрлэх санаатай байгаагаа өнгөрсөн сард мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин