|
Видео

Шинэ мэдээ

Монгол Улс дампуурсан Гректэй адил бодлого хэрэгжүүлэх нь

Монгол Улс дампуурсан Гректэй адил бодлого хэрэгжүүлэх ньМонгол Улс дампуурлаа зарласан Грек улстай адил нөхцөл байдалд орсон талаар бүгд ярьж, бичиж байна. Тэгвэл Грек улсын нөхцөл байдал одоо ямар байгаа вэ. Энэ нь төсвөө хэрхэн баталсан үйл явцаас тод харагдана. Монгол Улсын шинэ Засгийн газар татвараа нэмж, төсвийн орлогоо бүрдүүлэх гэсэн яг л тийм замаар Грек улс замнажээ. Эдийн засгийн хямралд нэрвэгдсэн Грекийн парламент төсвөө батлахдаа зээлдүүлэгчдийн шаардлагын дагуу хэмнэлтийг дээд зэргээр хийж, татварыг нэмэгдүүлэн алдагдлыг 2.1 хувьд барьсан явдал байв. Ард түмэнд таалагдах гэсэн, популист үзэлтэй улстөрчид хэмнэлтийг эсэргүүцэж, 51-хэн хувийн дэмжлэгээр батлагдсан нь мөн Монголтой адил дүр зураг юм.

Грек төсвөө 5.6 тэрбум еврогоор танажээ. Үүний 1.8 тэрбумыг нь тэтгэврийн мөнгөнөөс хассан бол батлан хамгаалахын төсвөөс 500 саяыг хасчээ. Төрийн албан хаагчдын цалин ч тодорхой хэмжээгээр буурсан байна. Үүн дээр нэмээд татварын нэмэгдлээр хоёр тэрбум ам.доллар төсөвт төвлөрүүлэх тооцоо хийсэн гэхээр грекчүүд жинхэнэ утгаараа "бүсээ чангалжээ”. Ерөнхий сайд Алексис Ципрас "Маш хязгаарлагдмал боломжийн дунд, зээлдүүлэгчдийн дарамтан дор нийгмийн шударга ёс, үнэт зүйлсээ алдахгүй байх төсөв батлах гэж хичээлээ” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, аль нэгийг нь илүү хохироочихолгүй шиг аль болох олон салбараас бага танах бодлого баримталжээ. Гэхдээ нэг зүйлийг онцлоход, Грекийн эрх баригчид хэдийгээр зээлдүүлэгчдийн дарамтанд байгаа ч гэсэн тулгасан шаардлагыг нь яг таг биелүүлж байгаа гэж хэлж болохгүй. Энэ жилийн төсөв нь гэхэд л 2.1 хувийн алдагдалтай. Уг нь зээлдүүлэгчдийн тавьсан шаардлагаар бол татварыг нэмж, зарлагаа хасаад ч хамаагүй төсвийн алдагдлыг 2016 онд 0.5, 2017 онд 1.75, 2018 онд 3.5 хувийн ашигтай гаргах ёстой байв. Гэтэл энэ жил 2.1 хувийн алдагдалтай баталчихсан нь зориудаар гөжүүдлэж байна уу гэмээр үйлдэл болсон. Евро бүсийн орнууд, Европын төв банк, ОУВС-гийн төлөөлөгчид Грект очсон бөгөөд тэтгэврийн сан, татварын тогтолцоонд шийх шинэчлэлийн асуудлаар санал солилцох болсон. Өөрөөр хэлбэл, эрх баригчдад ойрын ирээдүйд юу хийхийг нь "заана”. Өдгөө Монгол Улсын Засгийн газартай ч дээрх байгууллагын төлөөлөгчид уулзалт хэлэлцээр их хийх болсон билээ.

Грекчүүд төсвийн алдагдлыг багасгахын тулд хүнсний бүтээгдэхүүнд ногдуулдаг байсан НӨАТ-ын хэмжээг нэмж, хөдөө аж ахуйн салбарт олгосон хөнгөлөлт, чөлөөлөлтийг бүгдийг нь цуцласан юм. Мөн тэтгэврийн насыг нэмэгдүүлэх хуулийг баталсан юм. Энэ онд хэрэгжүүлсэн Грекийн Засгийн газрын бодлого нь өнөөгийн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэхээр санаархаж буй бодлоготой яг таг зэрэгцэж байгаа нь содон байна.    

 

Д.Ирээдүй

Эх сурвалж: Breakingnews.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler