|
Видео

Шинэ мэдээ

Ц.Нямдорж: Энэ улсад болсон замбараагүй явдал Ерөнхийлөгчтэй холбоотой шүү

Ц.Нямдорж: Энэ улсад болсон замбараагүй явдал Ерөнхийлөгчтэй холбоотой шүү

 

УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 25-наас эхлэн хоёр долоо хоногийн турш хуралдаж, өнгөрсөн баасан гарагт хаалаа. Чуулганаар энэ оны төсөвт тодотгол хийж, Ж.Эрдэнэбатын кабинетын ирэх дөрвөн жилд ажиллах үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталсан юм.

Түүнчлэн Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлууллаа. Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг УИХ хэлэлцээд хүлээж авсангүй. Ингэснээр уг хуулийн дагаж мөрдөх хугацаа ирэх оны долдугаар сарын 1 хүртэл хойшилж байгаа юм.

Төсвийн тодотголын төсөлд багш, эмч нарын тэтгэвэрт гарахад өгдөг 36 хүртэлх сарын нэг удаагийн тэтгэмжийг хасахаар тусгасан байсан нь нийгэмд багагүй бухимдал үүсгэв. Ээлжит бус чуулганаар дээрх асуудлуудад гишүүд ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат

Ц.Нямдорж: Энэ улсад болсон замбараагүй явдал Ерөнхийлөгчтэй холбоотой шүү

Төрийн залгамж чанар байхгүй боллоо. Улс төр, нийгэм хүний эрх, эдийн засгийн бодлого дээр ч ялгаагүй.Бүх зүйл 180 градус эргэж, сарын өмнө болж байсан бүх зүйл буруудаж, ялтан хайж эхэлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

Ц.Нямдорж: Энэ улсад болсон замбараагүй явдал Ерөнхийлөгчтэй холбоотой шүү

Та нар шүүхийн шинэчлэл нэрээр Монголын шүүхийн систесийг бүхэлд нь самарсан. Энэ улсад болсон замбараагүй явдал Ерөнхийлөгчтэй холбоотой юм шүү.

УИХ-ын гишүүн С.Чинзориг

Ц.Нямдорж: Энэ улсад болсон замбараагүй явдал Ерөнхийлөгчтэй холбоотой шүү

-Төрийн албан хаагчийн 36 сарын тэтгэмжийг олгохооргүй болгосон гэж гишүүд ойлгоод байна. Гэтэл Төсвийн байнгын хороо энэ саналыг унагаагүй гээд байх юм. Би хувьдаа цэргийн алба ч бай, эмч, багш нарын тэтгэмжийг адил бууруулах ёстой гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

Ц.Нямдорж: Энэ улсад болсон замбараагүй явдал Ерөнхийлөгчтэй холбоотой шүү

Засгийн газар яаралтай цуглаад төрийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг бууруулахыг татаж авах хэрэгтэй. Энэ маш буруу төсөл оруулж ирсэн шүү.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Ц.Нямдорж: Энэ улсад болсон замбараагүй явдал Ерөнхийлөгчтэй холбоотой шүү

Төсвийн тодотголыг байнгын хороогоор хэлэлцэх үед эмч, багш нарын тэтгэвэртээ гарахад авдаг нэг удаагийн тэтгэмжийн асуудлыг хэлэлцсэн, зөв шийдлийг нь олох ёстой гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар

Ц.Нямдорж: Энэ улсад болсон замбараагүй явдал Ерөнхийлөгчтэй холбоотой шүү

Долоон их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж эдийн засагт оруулсан. Энэ бүхний үрийг энгийн иргэд, төр засаг үүрсэн. Байгаа байдлыг байгаагаар нь танилцуулж байна. Тэр бүхнийг шүүмжлээд байх шаардлагагүй.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн

Ц.Нямдорж: Энэ улсад болсон замбараагүй явдал Ерөнхийлөгчтэй холбоотой шүү

2016 оны нэгдүгээр улиралд Засгийн газар 18 хувиас давсан хүүтэй бонд арилжсан. Энэ зээлийн хүү хамгийн хүнд нөхцөл байдал бий болгож байна. Иймээс бид олон улсын санхүүгийн байгууллагаас хүү бага, урт хугацаатай зээл босгоод, өмнөх авсан бондоор солих тухай асуудлыг судалж эхэлсэн.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

Ц.Нямдорж: Энэ улсад болсон замбараагүй явдал Ерөнхийлөгчтэй холбоотой шүү

МАН асуудлыг олонхиороо түрий барин шийдэж байгаа бодлого, үйлдэл бүрийн чинь цаана иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашиг зөрчигдсөөр байгааг анхаарч, хуулиа дээдэлж, ёс зүйтэй ажиллахыг шаардаж байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа

Ц.Нямдорж: Энэ улсад болсон замбараагүй явдал Ерөнхийлөгчтэй холбоотой шүү

Улсад бүртгэлтэй 134 мянган аж ахуйн нэгжээс 66 мянга нь буюу хоёр компани тутмын нэг  нь үйл ажиллагаагаа зогсоосон байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Ц.Нямдорж: Энэ улсад болсон замбараагүй явдал Ерөнхийлөгчтэй холбоотой шүү

Нэгэнт баталсан хуульд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал яасан юм бэ гэх  саналтай байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг манай эмэгтэй гишүүд бүгдээрээ цаг алдалгүй батлагдаасай гэж хүсч байгаа.

Eagle.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler