![]() |
“Их 20”-ийн уулзалтад оролцогчид дүнгийн албан мэдээ гаргав
Хятадад чуулсан "Их хорь”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцогчид дүнгийн албан мэдээнд гарын үсэг зурж,ингэснээр дээд хэмжээний уулзалт албан ёсоор дууссаныг РБК агентлаг уламжилжээ.
Албан мэдээний эхийг Францын тал тараасан байна. Уулзалтад оролцогчид дэлхийн эдийн засгийн тогтвортой, тэнцвэртэй хөгжлийг хангахад чиглэсэн иж бүрэн төлөвлөгөө боловсруулахаар тохиролцсоныг албан мэдээнд дурджээ.
"Ханжоугийнзөвшил” нэртэйбагц арга хэмжээнд үзэл бодол, интеграц, нээлттэй байдал болон хамралт гэсэн дөрвөн шалгуурүзүүлэлт багтаж байна.
Түүнчилэн уулзалтад оролцогчид авилгатай тэмцэх салбарт хамтын ажиллагаагааэрчимжүүлэхээр тохиролцоод, НҮБ-ын авилгын эсрэг конвенцийг батлахыг "хорин”бүх гишүүн оронд уриалжээ.
Үүнээс гадна,дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах худалдааны болон хөрөнгө оруулалтын шинэ арга хэмжээ хэрэглэхгүй байх, одоо мөрдөж буйийм арга хэмжээг 2018 он хүртэл багасгах үүргийн үйлчлэх хугацааг сунгасан байна.
G20 буюу "Их 20” ньдэлхийн эдийн засаг, санхүүгийн асуудлыг дагнан хэлэлцдэголон улсын форум юм. Түүнд 19 орон 1 стран (Аргентин, Австрали, Бразил, Их Британи, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Канад, Хятад, Мексик , Бүгд Найрамдах Солонгос Улс, Орос, Саудын Арави, АНУ, Турк, Франц,ӨАБНУ,Япон) болон Европын холбоо багтдаг юм.Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй %, худалдааны 80%, хүн амын 3/2 нь "Их хорийн”улсуудад ногддог юм.
С.Инда
