|
Видео

Шинэ мэдээ

Үйлийн үрээс зугатах аргагүй

Үйлийн үрээс зугатах аргагүй

 

Энэ бол 20-р зууны алдартай зургуудын нэг "Сайган дахь цааз" юм. Өмнөд-Вьетнамын генерал Нгуен Нгок Лоан нь Хойд-Вьетнамын иргэнийг буудаж байгааг энэхүү зургандаа Эдди Адамс хэмээх зурагчин буулгасан юм. Удалгүй зургаа сонинд нийтэлсний дараа энэ генералын амьдрал жинхэнэ там болсон гэдгийг тийм ч олон хүн мэдэхгүй. Хэдэн сарын дараа генерал шархдан, Австрали руу түүнийг эмчлэхээр авч явсан ч эмч нар өнөөх алдарт зурган дээр хүн буудаж байсан нөхөр байна хэмээн мэдэж, түүнийг эмчлэхээс татгалзсан байгаа юм. Ингээд эцэст нь мань эр өрөөсөн хөлөө тайруулжээ. Өмнөд-Вьетнам нь дайнд ялагдсаны дараа мань генерал АНУ-руу оргонол хүсэн татгалзсан хариу авсан ч яаж ийж байгаад тэнд очиж чадсан байна. Америкт очоод Нгуен Нгок Лоан пиццаны газар нээсэн ч хэн ч үйлчлүүлэхгүй удалгүй дампууран түүгээр ч үл барам ханан дээр нь хүмүүс "Чамайг хэн гэдгийг чинь бид мэднэ шүү" хэмээн бичсэн байв. Нгуен Нгок Лоан генералыг нас барсны дараа зурагчин Эдди Адамс: "Энэ генерал хүнийг буугаар алсан бол би түүнийг аппаратаараа алсан юм" гэж ярьжээ. 
Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр хүн хэдий хүч чадалтай байсан ч цаг нь ирэхээр хийсэн хэргийнхээ үйлийг эдэлдэг. Тэр шийтгэх хэрэгсэл нь юу ч байж болно, микроб, элдэв өвчин, энэ тохиолдолд зургийн аппарат шийтгэжээ.



Орчуулсан.Энхжаргалын Ариунболд

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler