Husel muruudulduu jiguurlsen 6 jil bailaa!Bayariin ylalt,ylagdaliin nulimasiig uzsen 6 jil bailaa!Bid dungee taviuulj bn!
| |
Асашорюү Д.Дагвадорж Чөлөөт Бөхийн Холбооны ажлаа өгөх нь
Чөлөөт Бөхийн Холбооны Ерөнхийлөгчөөр сүүлийн дөрвөн жил ажилласан сүмогийн их аварга Асашорюү Д.Дагвадорж холбооны ажлаа өгөх болсон тухай өөрийн албан ёсны твиттер хуудсаараа мэдээллээ.
Асашорюү:
"Хүсэл мөрөөдөлдөө жигүүрлэсэн зургаан жил байлаа. Баярын ялалт, ялагдлын нулимсыг үзсэн зургаан жил байлаа. Бид дүнгээ тавиулж байна.
Тэртээ зургаан жилийн өмнө эх нутагтаа ирээд монгол хүний хийморь бахдлыг бадраах юмсан гэсэн өөрийн чин хүсэлдээ уягдаж сөнөсөн байсан Чөлөөт Бөхийн Холбоог өөднө татах гэж, тэр тусмаа гадаад орон зайнд чамгүй ажиллаж өөрийн хөлс хөдөлмөрөөр олсон нэр төр жаахан зоосоо энэхүү спортын төлөө зориулжээ.
Одоо миний явах цаг болсон мэт... Үлдэж буй залуустаа асар их амжилт хүсье. Эр хүн хаяа нэг алгадуулчих шийртэй байх хэрэгтэй.
Монгол хүнд хатуу үг хайрын ташуур хэрэгтэй. Үнэндээ би олимп дөхлөө гээд хэрүүл уруулаас зай бариад хариуцлага алдсан байна.
Баяртай Монголын мянга мянган хийморьлог залуучууд минь. Бөх хүн ховын үгээр биш хожмын үгээ бодож алсуур харж явдаг юм.
"Токио 2020" олимпт бахдам амжилт хүсье. Туслах зүйл байвал хэлээрэй. Харамгүй тусална аа. Баяртай бөхийн гэрийн бүл минь, Амжилт хүсье!" гэжээ.
Түүний жиргээнүүдээс: