| |
Видео
Шинэ мэдээ
Монголын хүндийн өргөлтийн тамирчин Ө.Чагнаадоржоос сэргээш илэрчээ
Рио 2016 наадмын сүүлчийн өдөр буюу Ням гарагт Спортын Арбитрын Шүүхээс сэргээш илэрсэн шалтгаанаар тус наадмын хүндийг өргөлтийн 56 кг жинд өрсөлдсөн манай тамирчин Ө.Чагнаадоржийн үр дүнг цуцалснаа зарласан байна.
Мэдэгдэлд 19 настай Чагнаадоржоос тестостерон хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэжээ. Ингэснээр манай тамирчин Рио 2016 наадмын туршид шинжилгээнээс нь сэргээш илэрсэн долоо дахь буюу сүүлийн тамирчин болж байна.
Арбитрийн шүүх Рио 2016 наадам дуусч байгаатай холбоотой Рио дахь офисоо хааж, үүнээс хойшх сэргээштэй холбоотой асуудлыг Швейцарийн Лузань дахь төв байрандаа хүлээж авна гэж мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters