| |
Хүүхдийн 20 мянгыг зорилтод бүлгийнхэнд өгнө
"Хүний хөгжил” сангаас сар бүр олгодог хүүхдийн мөнгөний санхүүжилт тасарсан учир өнгөрсөн долдугаар сараас эхлэн энэ мөнгө олгогдохгүй байгаа.
Харин өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүүхдийн мөнгийг олгох эсэх асуудлаар “Халамжийн бодлогын хувьд зорилтот бүлэгтээ л очих ёстой” гэсэн мэдэгдлийг хийжээ. Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хүүхдийн мөнгийг шинэ журмаар олгож эхлэх шийдвэр гараад байсан.
Энэ дагуу өрхийн мэдээллийн сангийн судалгааг үндэслэж 1-17 дугаар бүлэгт хамрагдаж байгаа өрхийн хүүхдийг хамруулахаар болоод байсан. Гэсэн ч оны эхнээс уг шийдвэр хэрэгжээгүй. Гэвч өнгөрсөн долдугаар сар гэхэд хүүхдийн мөнгөний санхүүжилт тасарахад хүрсэн байна. Учир нь улсын төсөвт хүүхдийн мөнгийг зөвхөн зорилто бүлэгт олгохоор тусгасан байсан гэнэ.