| |
Видео
Шинэ мэдээ
"KFC"-ийг антибиотик тарьсан тахиагаар үйлчлэхээ зогсоохыг шаардав
Түргэн хоолны "KFC" сүлжээ рестораныг антибиотик тарьсан тахианы махаар үйлчлэхээ зогсоохыг АНУ-ын иргэд шаардсан байна. Иргэд нийт 350 мянган хүний гарын үсгийг цуглуулан "KFC"-ийн толгой компани болох "Yum! Brands"-т хүргүүлжээ.
Тахианы өсөлтийг хурдасгаж, өвчнөөс сэргийлэх зорилгоор антибиотик тарьсны уршгаар АНУ-д жилдээ 23 мянган иргэн амиа алддаг гэж эрүүл мэндийн судлаачид тооцоолсон байна. Тиймээс зоогийн газрууд энэ төрлийн тахиаг хэрэглэхээс татгалзаж эхлээд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт "McDonald's" АНУ, Канад дахь салбартаа антибиотик тарьсан тахиа ашиглахаа зогсоохоор болсон аж. Харин "KFC" дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна гэж иргэд шүүмжилжээ.
Эх сурвалж:bloombergtv.mn